Нийслэлийн хүүхдүүдийн 81 хувь нь маск зүүдэггүй

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Нийслэлийн хүүхдүүдийн 81 хувь нь маск зүүдэггүй

Нийслэлийн хүүхдүүдийн 81 хувь нь маск зүүдэггүй

АШУҮИС болон “Ногоон титэм” байгаль орчны шинжилгээний лаборатори Улаанбаатарт амьдардаг хүүхдүүд агаарын бохирдолд өртөх байдлыг тодорхойлох судалгаа хийжээ. Судалгаанд утаа ихтэй бүс буюу Баянзүрх дүүргийн VI хороо, Чингэлтэй дүүргийн VI хороонд байрлах сургуулиудын 9-12 насны 100 хүүхдийг хамруулжээ.

Судалгаагаар хүүхдүүдийн 81 хувь нь маск хэрэглэдэггүй байсан аж. Мөн эцэг, эхчүүдээс “Маск зүүх нь агаарын бохирдлоос хамгаална гэж боддог уу” гэсэн асуултад  65 хувь нь тийм, 18 хувь нь үгүй, 17 хувь нь мэдэхгүй гэж хариулжээ. “Маск агаарын бохирдлоос хамгаална” гэж хариулсан эцэг эхчүүдийн 22 хувь нь хүүхэддээ маск хэрэглүүлдэг хэмээн хариулсан байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж