Орост утасны интернетийн үнэ нэмэгдэнэ хэмээн "Ъ" анхааруулав

Хуучирсан мэдээ: 2018.12.27-нд нийтлэгдсэн

Орост утасны интернетийн үнэ нэмэгдэнэ хэмээн "Ъ" анхааруулав

Орост утасны интернетийн үнэ нэмэгдэнэ хэмээн "Ъ" анхааруулав

2019 он гараад гар утсаараа интернетийн үйлчилгээ авах үнэ нэмэгдэнэ хэмээн "Коммерсанть" сонин бичсэнийг РИА Новости дамжууллаа. “Ъ” энэхүү мэдээллээ Content Review-гийн судалгаанаас эшилжээ.

Content Review-гийн удирдагч Сергей Половниковын үзэж байгаагаар үүнд хоёр хүчин зүйл нөлөөлөх ажээ. Нэгд, “закон Яровой” буюу интернэтийн оператор компаниуд хэрэглэгчийн датаг 30 хоног хадгалах тухай хууль хэрэгжиж эхэлсэн, мөн ирэх 2019 нэгдүгээр сараас 18 байсан НӨАТ-ын хувь хэмжээ 20 болон нэмэгдэж байгаа нөлөөлнө гэж тооцоолж байгаа юм.

"Коммерсант" сонины мэдээлснээр Tele2, "МегаФон", "Вымпелком" операторууд үйлчилгээний үнээ нэмнэ гэдгээ аль хэдийн зарласан.

Гэхдээ дэлхийн дунджаар аваад үзвэл хамгийн хямд интернет хэрэглэдэг орны жагсаалтад ОХУ дээрээсээ наймд жагссан. Байна. Тухайлбал, Орост нэг гигабайтын үнэ 55,5 рубль байгаа юм.

НӨАТ-ын хувь хэмжээг нэмснээр ОХУ-ын төсөвт жилдээ 620 тэрбум рубль орох юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж