Нислэгийн удирдагчийн ажлын ачаалал зарим цагуудад өндөр байна

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Нислэгийн удирдагчийн ажлын ачаалал зарим цагуудад өндөр байна

Нислэгийн удирдагчийн ажлын ачаалал зарим цагуудад өндөр байна

Иргэний нисэхийн ерөнхий газар, Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази, Номхон далайн орнуудын бүсийн төвтэй хамтран “Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн менежмент/хамтын шийдвэр гаргалт” сэдвээр Улаанбаатар хотноо 2018 оны 12-р сарын 11-14 өдрүүдэд хамтран ажиллагч болон харьяа албадуудын нийт 50 гаруй төлөөлөгчд хамрагдсан сургалт зохион байгуулагдлаа. Тус сургалтыг ИКАО-Ази Номхон далайн орнуудын бүсийн төвийн Нислэгийн хөдөлгөөний урсгал төлөвлөлтийн мэргэжилтэн ноён Hiroyuki Takata, Li Wenxin нар удирдан явуулсан юм.

Ноён Hiroyuki Takata нь 2003 оноос Осака дахь магадлан итгэмжлэлдсэн НХУ-ын төвд Нислэгийн удирдагчаар ажиллаж байсан  тэрээр одоо ОУИНБ-ийн Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн НХМ-т хариуцсан бүс нутгийн мэргэжилтнээр ажиллаж байгаа.

Ноён Li Wenxin нь IATA-д 2014 онд Аюулгүй ажиллагааны болон нислэгийн үйл ажиллагааны бүс нутгийн захирлаар ажиллаж байсан ба одоогоор  ОУИНБ-ийн Ази, Номхон далайн бүсийн дэд төвийн НХМ-т хариуцсан бүс нутгийн мэргэжилтнээр ажиллаж байна.

Нислэгийн Урсгал Төлөвлөлтийн Менежментийг хэрхэн хэрэгжүүлэх тухай ОУИНБ-ын төлөөлөгчидтэй ярилцлаа.


Юуны өмнө та бүхэн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн талаар ерөнхий ойлголт өгөхгүй юу?

Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент гэдэг ойлголт нь Иргэний нисэхийн системд хэрэглэгдээд 20 жил болж байна. Энэ нь Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний хамгийн гол үйл ажиллаагны нэг бөгөөд агаарын зайн багтаамжид нийцүүлэн нислэгийн урсгалыг зохицуулах үйл ажиллагаа  юм. Ази-Номхон далайн бүс нутагт нислэгийн урсгалын эрчимжилт жил ирэх тутам хурдацтайгаар нэмэгдэж байна. Иймд энэхүү өсөн нэмэгдэж буй урсгалыг үр ашигтай, аюулгүйгээр удирдан зохицуулахад нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай.

Монгол Улсад нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг юу гэж харж байна?

Монгол Улсад 2 дахь удаагаа ирж байна. Анх 2015 онд “Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежмент/хамтын шийдвэр гаргалт” сэдвээр сургалт зохион байгуулж байсан. Монгол Улс нь Ази-Европыг холбосон улс бөгөөд сүүлийн жилүүдэд нислэгийн тоо мэдэгдэхүйц өсөн нэмэгдсэн. Мөн БНХАУ-ын зүгээс Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн арга хэрэгсэл болох нислэгийг хөрш зэргэлдээ НХУ-ын бүсэд хүлээргэх аргыг хэрэглэж байгаа талаар ИНЕГ-ын танилцуулгад дурдагдаж байна. Мөн нислэгийн удирдагчийн ажлын ачаалал зарим цагуудад өндөр байгаа юм байна. Өглөөний 04-07 цагийн үед нислэгийн урсгалын ачааллыг оргил үе. Иймд танай улсад Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэж байна.

Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд шаардагдах зүйл юу байдаг вэ?

Олон улсын баримт бичиг DOC9971-д Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг нэвтрүүлэх 7 алхам гэж заасан байдаг. ИНЕГ нь 2018 оны 7 дугаар сарын 4-нд Нислэгийн урсгал төлөвлөлтийн албыг байгуулсан нь эхний алхамаа хийсэн байна гэж бодож байна. Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх бие даасан нэгжтэй байгуулсан нь маш алхам гэж ойлгож байна.

Дараагийн чухал алхам болон чадвардлаг хүний нөөцийн асуудал байгаа. Хүний нөөцийн байнгын дадлага, сургалт хамгийн гол ажлуудын нэг бөгөөд үүнд анхаарч ажиллах шаардлагатай. Үүний дараа Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргах, үнэлгээ хийх, шаардлагатай баримт бичиг боловсруулах гэх мэтээр олон улсын баримт бичигт зөвлөсөн шаардлагуудыг хэрэгжүүлэх нь энэхүү төслийг хэрэгжүүлэхэд илүү хялбар, дөхөм болох юм. Үүний дараа нислэгийн урсгалын төрлөөс хамааруулан Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэлбэрээ сонгох хэрэгцээ үүснэ.

Нислэгийн урсгалын төрлөөс хамаарна гэж та бүхэн сая хэллээ. Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн төрлийг хэрхэн сонгох талаар тодруулж өгнө үү?

Тэгэхлээр зарим нэг жишээ авахад Индонез улсын хувьд 70 орчим хувь нь орон нутгийн нислэг байдаг тул дотоодын Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлж эхэлж байна. Танай улсын хувьд 90 орчим хувь нь Олон улсын өнгөрөлтийн нислэг тул Хил-дамнасан буюу CROSS-BORDER AIR TRAFFIC FLOW MANAGEMENT-г хэрэгжүүлэх нь тохиромжтой юм. Түүнчлэн Монгол улсын агаарын зайд үйлдэгдэж буй нислэгийн урсгал нь Солонгос, Хятад, Японы чиглэлд үйлдэгддэг ба БНХАУ-ын зүгээс хязгаарлалт хийдэг тул зөвхөн БНХАУ-тай бус Солонгос, Япон зэрэг улсуудтай харилцан Бүс нутгийн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэх шаардлагатай болно.

Нислэгийн хөдөлгөөний менежментийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хэрэгсэл болон хамтын шийдвэр гаргах талаар ерөнхий ойлголт өгнө үү?

Энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлэх арга хэрэгсэлийн хувьд ойрын ирээдүйд Автоматжуулсан систем шаардлагатай. Автоматжуулсан системийн ач холбогдол нь Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг зөв зохистой хэрэгжүүлэхэд оршдог. Иймээс өөрийн орны үйл ажиллагаа, цар хүрээнд тохируулан шийдвэрлэх хэрэгтэй. Олон улсад олон төрлийн автоматжуулсан систем байдаг бөгөөд системийн шаардлагууд нь DOC9971-д заагдсан байгаа. Жишээлбэл Сингапур улсад “METRON” компаний систем сонгосон байдаг. Мөн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг хэрэгжүүлэхэд оролцогч талуудын үүрэг оролцоог тодорхойлох шаардлага гарах болно. Хамтын шийдвэр гаргах, нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн арга хэрэгслүүдийг үйл ажиллагаанд ашиглахад оролцогч талууд үүрэг оролцоогоо сайн мэдэх нь чухал юм. Мөн Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийн шийдвэр гаргахад оролцох ажилтнуудад сургалт зохион байгуулах, онолын мэдлэг болон практик дадлага олгох нь чухал.

Баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье.

Эх сурвалж: ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж