Засгийн газрын өнөөдрийн /2018.12.26/ ээлжит хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Түүнийг ямар үндэслэлээр албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан нь одоогоор тодорхой бус байгаа. Дэд сайд Б.Энхбаяр нь өөрөө чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй юм байна. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн тэрбээр дагуу байр сууриа илэрхийлэхдээ "Таалагдахгүй байна гэсэн үндэслэлээр чөлөөлснийг хэвлэлээс мэдлээ" хэмээн жиргэжээ. Бага хурлын үеэр хэвлэлийнхний асуултад дэд сайд Б.Энхбаяр нь "ЖДҮчидтэй хариуцлага тооцох ёстой. Хуулийн өмнө бүгд эрх тэгш байх ёстой" гэсэн хариултыг өгч байсан. Мөн нэгэн ток шоунд оролцохдоо "Янз бүрийн бүлгэмийг өөгшүүлдэг төрийн өндөр албан тушаалтнууд байгаа" хэмээн хатуухан шүүмжилсэн. Үүнд эмзэглэсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх дэд сайд Б.Энхбаярыг "таалаагүй" бололтой. Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүх ЖДҮчидын эсрэг бодолтой байсных нь төлөө танхимынхаа хамгийн нэр хүндтэй сайдаа явуулах шийдвэр гаргалаа.
Б.Энхбаяр нь Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллахаас өмнө нь УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Э.ЖОНОН
Холбоотой мэдээ