“Монгол хэлний зөв бичих дүрэм&#34 өөрчлөгдөөгүй гэв

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

“Монгол хэлний зөв бичих дүрэм&#34 өөрчлөгдөөгүй гэв

Нийслэлийн ерөнхий боловсорлын сургуулиудын монгол хэлний багш нар "Монгол хэлний зөв бичих дүрэм"-ийн талаарх семинарт хамрагдаж байна. Энэхүү семинарт монгол хэлний багшаар 1-8 жил ажилласан багш нар оролцож байгаа бөгөөд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн тасгийн  эрдэм шижилгээний ажилтан, хэл бичгийн ухааны доктор С.Энхжаргал монгол хэлний зөв бичих дүрэм болон түүний эргэн тойронд гараад байгаа асуудлаар багштай нартай харилцан ярилцсан юм.

Семинарын үеэр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэл шинжлэлийн тасгийн  эрдэм шижилгээний ажилтан, хэл бичгийн ухааны доктор С.Энхжаргалаас  зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдсөн гэж хүмүүс ойлгож байгаа. Энэ зөв ойлголт уу?

-Монгол хэлний зөв бичих дүрэм өөрчлөгдөж, солигдсон уу гэж хүмүүс их асуудаг. Гэвч монгол хэлний зөв бичих дүрэм солигдоогүй. Хамгийн сүүлийн байдлаар 1983 онд “Монгол хэлний үсгийн дүрэм”-ийг эрдэмтэн  Ц.Дамдинсүрэн, Б.Осор нар зохиож гаргасан. Тэрхүү  дүрмийн толь бичигт яаж заасан тэр хэвээрээ байгаа. Хүмүүс энэ толь бичгийг сайн мэддэггүйтэй холбоотой зөв бичих дүрмийн маргаан их үүсгэдэг.

-Одоогийн мөрдөж буй монгол хэлний зөв бичих дүрмийг өөрчлөх шаардлагатай юу?

-Нийгэм цаг үеийн шинэчлэлээс болж гадаад үг хэллэг ихээр орж  байгаагаас үүдэн одоогийн мөрдөж байгаа зөв бичих дүрэмд нэмэлт өөрчлөлт, агуулга шаардлагатай байгаа. Энэ асуудал монгол хэлний талаарх төрийн нэгдсэн бодлоготой болсон хойно л цэгцэрнэ.

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж