Хятадыг шинэ эриний шинэчлэл рүү хөтлөн жолоодогч

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Хятадыг шинэ эриний шинэчлэл рүү хөтлөн жолоодогч

БЭЭЖИН. (Синьхуа) — Ван Жун бол “Си Зиньпиний шинэчлэл, нээлттэй үзэл санааны судалгаа” номын зохиогч бөгөөд орлогч редактор юм.

"Си Зиньпин шинэчлэл, нээлттэй бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд чин сэтгэлээ зориулж яваа эрхэм" гэж  Гуандун мужийн Нийгмийн шинжлэх ухааны академийн тэргүүн Ван Жун хэлэв.

Си Зиньпин Папуа-Шинэ Гвиней улсын Порт-Морсби хотноо болсон АПЕК-ийн Гүйцэтгэх захирлуудын түвшний дээд хэмжээний уулзалтын үеэр үг хэлэхээр орж ирж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа” агентлагийн Хуан Жинвэнь)

 

ШИНЭЧЛЭЛИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХИЙГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ЭРМЭЛЗЭГЧ

Си Зиньпин Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Жэндин сяньд албан өрөөндөө сууж буй нь. 1983 он. (Архивын гэрэл зураг)

Хятад улс 1978 онд шинэчлэл, нээлттэй бодлогыг хэрэгжүүлж эхлэх үед Си Зиньпин нь Цинхуа их сургуульд хими, технологийн чиглэлээр сурч байлаа. Тухайн үед түүний эцэг Си Жунсунь нь Гуандун мужийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга байв. Си Жунсунь нь шинэчлэлд их найдлага тавьж байсан юм. Тиймдээ ч тэрээр Дэн Сяопинаас “шинэчлэлийн шав” болох эдийн засгийн тусгай бүс байгуулах “эхний алхмыг хийх”-ийг зөвшөөрөхийг хүсэж байсан юм.

Эцгийнх нь зорилго болоод зоримог байдал Си Зиньпинд гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлжээ.

1980-аад оны эхээр Си Жунсуныг Гуандун мужаас Бээжин рүү тушаал дэвшүүлэхэд Си Зиньпин Хэбэй мужийн Жэндин сяньд (сянь-Хятадын засаг захиргааны хошуутай дүйцэхүйц нэгж) ажиллахаар явав. Тэрбээр тариалан эрхлүүлэхийн тулд хөдөө орон нутгийн иргэдэд нэгдлийн газрыг хариуцуулж даалгах тогтолцоог тэнд нэвтрүүлэх замаар өөрийн шинэчлэлийн туршилтыг эхэлсэн. Хятадын өмнөд нутгийн мужууд хэдийн туршиж, хэрэгжүүлээд байсан уг барилыг тэрбээр хойд нутгийн Хэбэй мужид анхлан туршиж хэрэгжүүлсэн нь энэ.

Улс төрийн карьер нь өсөхийн хэрээр өөрчлөн шинэчлэгч Си Зиньпиний нэр хүнд улам өссөөр байсан юм. Тэрбээр Фужянь мужийн Ниндэ, Сямэнь, Фужоу хот, Жөзянь муж болон Шанхай хотод ажилладаг байхдаа янз бүрийн хүнд хэцүү сорилтуудыг даван туулах хэд хэдэн шинэлэг шинэчлэлийн стратегийг дэвшүүлж байлаа.

“Чухамдаа, Си Зиньпин бол шинэчлэгчийн гэр бүлээс гаралтай бөгөөд шинэчлэлд чин сэтгэлээ зориулж яваа нэгэн юм”  гэж АНУ-ын тэргүүлэх хятад судлаач, Кун сангийн тэргүүн Роберт Кун хэлэв. Тэрбээр цааш нь ярихдаа “2005 болон 2006 онд би түүнтэй уулзаж байсан. Тэр үед Си Зиньпин “бүх талыг хамарсан шинэчлэл” хийх нь маш чухал” болохыг онцолж байсан” гэв.

“ТАВ ДАХЬ ШИНЭЧЛЭЛ”

Си Зиньпин 2012 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хятадын Коммунист Намын (ХКН) Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараахан хэвлэл мэдээллийнхэнтэй уулзаж байв. “Баялаг бүтээгчид”-ийг илүү их дэмжих, ард түмний аж амьдрал болон ажил хөдөлмөрт тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, нийтээрээ хөгжиж цэцэглэхэд шинэчлэл, нээлттэй бодлогыг тууштай баримтлах нь чухал гэж тэрбээр тухайн үед цохон тэмдэглэж байсан юм.

ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсоныхоо дараа Си Зиньпин нь Гуандун мужид анхны дотоод айлчлалаа хийж байлаа. Си Зиньпин дотоод айлчлалаа Гуандунаас эхэлсэн нь зүгээр ч нэг тохиолдол биш.  Өдгөө “өмнөдийн айчлал” гэж алдаршсан айлчлалаа Дэн Сяопин 1992 онд Гуандунаас эхэлж байсан түүхтэй.  Уг айлчлалын үеэр Дэн Сяопины тавьсан илтгэл нь шинэчлэл, нээлттэй бодлогыг эрчимжүүлэхэд томоохон түлхэц болж байсан юм.

Си Зиньпин 2012 онд Гуандуны Шэньжэнь хотод айлчлах үеэрээ “Шинэчлэл, нээлттэй бодлогыг эрчимжүүлэх нь орчин үеийн Хятадын хувь заяаг шийдэх гол арга зам юм. Шинэчлэл нь Хятадын онцлогтой социализмтай уялдаж байх ёстой” гэж хэлж байлаа. Хятад улс бусдын бус өөрийн хэрэгцээнд нийцсэн шинэчлэлийг хийх учиртай гэж Си Зиньпин хэлээд “Гутал таарч байгаа эсэхийг өмсөж байгаа хүн нь л мэднэ шүү дээ” гэж байв. Си Зиньпиний хэлснээр, шинэчлэлийг гүнзгийрүүлэхийн гол зорилго нь Хятадын онцлогтой социализмын тогтолцоог сайжруулж, хөгжүүлэх, мөн Хятадын тогтолцоог шинэчлэх, засаглалын чадавхыг бэхжүүлэхэд оршино.

Шинжээчид үүнийг БНХАУ-ын "тав дахь шинэчлэл" гэж тодорхойлж байна. Сингапурын Их Сургуулийн Зүүн Азийн Хүрээлэнгийн захирал Жэн Юннанийн ярьснаар, шинэчлэлийн шинэ шатанд юуг, хэрхэн яаж өөрчлөх, мөн хэн өөрчлөлтийг хэрэгжүүлэх вэ гэсэн асуултуудад Си Зиньпин хариулт өгч чадсан хүн.

ҮГЭЭР БУС ҮЙЛДЛЭЭР МАНЛАЙЛАГЧ

Си Зиньпин 2018 оны 9 дүгээр сарын 25-нд Хятадын Хармөрөн мужийн “Цисин” фермтэй танилцаж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа” агентлагийн Се Хуаньчи)

Си Зиньпин шинэчлэлийг бүх талаар гүнзгийрүүлэх ажлыг хариуцсан бүлгийн тэргүүнээр ажиллаж байв. Дараа нь тус бүлэг хороо болж өргөжихөд тэрбээр дарга хэвээр үлдсэн юм.

Тэрбээр хот, хөдөөгийн хүн ам хоорондын ялгааг багасгах, ганц хүүхдийн бодлогыг хоёр хүүхдийн бодлого болгож өөрчлөх гэх мэт хэд хэдэн чиглэлд шинэчлэл хийхэд манлайлан оролцсон билээ.

Түүний удирдлага дор өргөн цар хүрээг хамарсан салбарт шинэчлэл хийсэн бөгөөд ихээхэн ахиц дэвшил гарсан. Тухайлбал, нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг гүнзгийрүүлэх, засгийн газар ба зах зээлийн хооронд тодорхой заагийг бий болгох замаар эдийн засгийн салбарт шинэ хэм хэмжээ тогтоож өгсөн билээ.

Шинжлэх ухааны салбарын тухайд тэрбээр Хятад улсыг дэлхийн шинжлэх ухаан, инновацийн тэргүүлэх төвүүдийн нэг болгох зорилтыг дэвшүүлсэн юм.

Си Зиньпин авлигын эсрэг тэмцлийг удирдаж, энэхүү салбарт үнэмлэхүй ялалт байгуулаад байна.

Тэрбээр нам болон төрийн байгууллагуудад бүтцийн өөрчлөлт хийх замаар томоохон бүтцийн шинэчлэлийг өрнүүлсэн билээ. Тухайлбал, Үндэсний хянан шалгах хороо байгуулсан юм.

Бусад салбарт ч мөн амжилттай шинэчлэл хийж, ихээхэн ололт амжилт гаргасан. Тухайлбал, түүний удирдлага дор ард иргэдийн үндэсний соёлоо дээдлэх үзэл, сэтгэл ханамж илт дээшилж, байгаль орчныг хамгаалах тогтолцоо сайжирч, зэвсэгт хүчний салбарт томоохон шинэчлэл хийгдсэн.

“Си Зиньпиний шинэчлэл, нээлттэй үзэл санааны судалгаа” номын зохиогч Ван Жуны хэлснээр, Си Зиньпин хэд хэдэн хэцүү, гацаанд ороод байсан асуудлыг шийдвэрлэж чадсан билээ.

ДЭЛХИЙ НИЙТИЙГ ХОЛБОГЧ

Си Зиньпин 2018 оны 10 дугаар сарын 24-нд Гуандун мужийн Шэньжэнь хотын музейд шинэчлэлийн сэдэвт үзэсгэлэнг үзэж сонирхож буй нь. Гэрэл зургийг “Синьхуа” агентлагийн Се Хуаньчи)

Хятад улсын шинэчлэл дэлхий дахинд ашиг тусаа өгсөөр байна. БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны мэдэгдсэнээр, өнгөрсөн 40 жилийн хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд жилд дунджаар 18,4 хувийн хувь нэмэр оруулжээ. Өөрөөр хэлбэл, тус улс дэлхийн эдийн засгийн өсөлтөд оруулсан хувь нэмрийнхээ хэмжээгээр зөвхөн АНУ-ын дараа орж байна. Өнгөрсөн онд Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн 27,8 хувийг дангаараа бүрдүүлжээ. Энэ нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд АНУ болон Японы оруулсан хувь нэмрээс давсан үзүүлэлт юм.

Протекционизм буюу гаалийн татвараар дамжуулан худалдааг ивээх бодлого газар авч, дэлхийн эдийн засаг зогсонги байдалд ороод байх үед Си Зиньпин дэлхийн улс орнууд харилцан зөвшилцөх, хамтран ажиллах замаар харилцан ашигтай хамтран ажиллах, ололт амжилтаа хуваалцах зарчмыг баримтлах олон улсын харилцааны шинэ хэв маягийг хөгжүүлэх санал санаачилгыг гаргасан билээ.

Си Зиньпиний шинэчлэлийн гол онцлог нь дотоодын шинэчлэлийг дэлхийн засаглалын шинэчлэлтэй уялдуулах явдал юм гэж ХКН-ын Төв Хорооны Бодлого судлалын төвийн дэд тэргүүн асан Ши Жихун хэлэв. Түүний хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг бий болгох санал санаачилгын гол зорилго нь нийтээрээ нийтлэг үнэт зүйлсийг дагаж мөрдөхөд оршино гэж Ши Жихун нэмж хэлсэн юм.

Экологийн доройтол бол дэлхий дахинд тулгамдаж буй гол асуудлын нэг билээ. Си Зиньпин 2015 оны 11 дүгээр сард Парист болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх бага хуралд оролцсон. Үүнээс хэдхэн сарын дараа Хятад нь уур амьсгалын өөрчлөлтийн талаарх Парисын хэлэлцээрт гарын үсэг зурсан анхны улсуудын нэг болсон юм. Парисын хэлэлцээрт Хятад улс нэгдэн орж буйг соёрхон баталсныг нотлох баримт бичгүүдийг Си Зиньпин 2016 оны есдүгээр сард тухайн үеийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд биечлэн гардуулан өгч байв.

Си Зиньпин Хятадын нээлттэй бодлогыг шинэ түвшинд хүргэсэн. Тэрбээр дэлхийн хамгийн анхны “төрийн түвшин”-ий импортын үзэсгэлэн худалдааг санаачлан зохион байгуулсан билээ.

ШИНЭЧЛЭЛИЙН ЗАМААР

Си Зиньпин 2018 оны 4 дүгээр сарын 12-нд Хятадын өмнөд нутгийн Хайнань мужийн Санья хотын Наньфанийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнтэй танилцаж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа” агентлагийн Се Хуаньчи)

“Си Зиньпин Хятад улсыг гайхамшигтай хурдтайгаар өөрчилж байна” гэж Австралиас БНХАУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан Жефф Раби “Острэлиан файнэншл ревью” бизнес, санхүүгийн сонинд нийтлүүлсэн нийтлэлдээ дурджээ. “Хятад улсын нэг хүнд ногдох ДНБ 8000 ам.доллароос даваад байна. Си Зиньпиний удирдлага дор тус улсын нэг хүнд ногдох ДНБ 40 орчим хувиар өсөөд байгаа юм” гэж тэрбээр бичжээ. Хятадын шинэчлэл нь хөгжиж буй орон шинэчлэлийн шинэ замаар хэрхэн явж болдгийг дэлхий дахинд харуулж, урам зориг өгч чадсанаараа өрнөдийнхөөс ялгаатай.

Шинэчлэл үргэлжилсээр байна.

Си Зиньпинийг олон саад бэрхшээл хүлээж байна. Тэрбээр шинэчлэлийг эрчимжүүлэхийн тулд илүү зоримгоор нам, улс орноо удирдан жолоодоход бэлэн байна.

“Сүүлийн хэдэн жилийн хугацаанд бидний шинэчлэлийн үйлст ихээхэн ахиц дэвшил гарсан. Гэхдээ шинэ аяллын явцад илүү их ололт амжилт гаргах боломж бололцоо бидэнд байна” гэж тэрбээр хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж