Оюуны бизнесийн төлөөлөл ENTERPRENEUR шагнал хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Оюуны бизнесийн төлөөлөл ENTERPRENEUR шагнал хүртлээ

МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны онцлох аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан оны энтрепренерээр өргөмжилдөг уламжлалтай билээ. “ENTREPRENEUR-2018” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн баасан гаригт /2018.12.21/ зохион байгуулагдлаа. 22 дахь жилдээ зохион байгуулж байгаа уг ёслолын ажиллагаа нь бизнес эрхлэгчдийн тухайн оны ажлын ололт амжилтыг дүгнэн дэмжин урамшуулах, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой бөгөөд тухайн оны Онцлох 10 аж ахуй нэгж, Онцлох бизнес эрхлэгчдийг тухайн жилийн бизнесийн амжилт, ашиг орлого, нийгмийн хариуцлага, ажил олголт, экспорт зэрэг олон шалгуураар өрсөлдүүлэн дүгнэдэг уламжлалтай.

“Универсал” ХХК-ийн захирал Б.Отгонзул

Энэ жил анх удаа оюуны үйлдвэрлэлийг үнэлж маркетинг, харилцааны “Универсал” ХХК-ийг Enterpreuner шагналын эзнээр тодруулжээ. Тус компани нь маркетингийн үйлчилгээ буюу консалтингийн чиглэлээр 20 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна.  Оюуны хөдөлмөрийг үнэлж олгосон уг шагналын түүчээ улам цааш түгэх болтугай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж