МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шахалтаар хотын дарга С.Батболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс хойш багагүй хугацаа өнгөрөөд байна. Нэг сая гаруй иргэн амьдардаг Улаанбаатар хотыг ирэх жилүүдэд хэн удирдах вэ гэдэг нь олны анхаарал татаж буй. Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал дахь Ардчилсан намын бүлэг хотын даргыг дотроосоо сонгох ёстой гэсэн байр суурь барьж буй. Хэн, хэн энэхүү өрсөлдөөнд орж ирж, нэр дэвшихээр яригдаж байна вэ гэдгийг тоймлолоо.
Б.МӨНХБААТАР, С.АМАРСАЙХАН НАРЫН ДУНД ГОЛ ӨРСӨЛДӨӨН БОЛНО
МАН-ын удирдлагын түвшинд хамгийн их яригдаж, хотын даргаар ажиллах боломжтой хүмүүсийн нэг бол Б.Мөнхбаатар, С.Амарсайхан нар юм. Тэдний хувьд хэн хэн нь хотын даргаар ажиллах амбицтай. Одоогийн НИТХ-ын дарга С.Амарсайханы хувьд Ц.Сандуйг ажлаа өгснөөс хойш энэ албанд томилогдсон. Түүний хувьд хотын даргыг дотроосоо томилох ёстой гэсэн мессежийг ч төлөөлөгчдөөрөө дамжуулан өгөх болсон. Гэвч нийслэлийн МАН-ын дарга У.Хүрэлсүх болон бусад гишүүд нь Б.Мөнхбаатарыг томилуулах сонирхолтой байгаа гэсэн мэдээлэл бий. Хотын даргад энэ хоёр горилогчдын хэн хэн нь боломжтой хувилбар. Гол нь ирэх 2020 оны сонгуульд нийслэлд ялалт авчрах, үлдсэн хугацаанд хотыг чамбай удирдах хүн л чухал гэдэг дээр МАН-ын удирдлагууд санаа нэгдээд байгаа сурагтай.
УДИРДАХ ЗӨВЛӨЛ ХУРАЛДАНА
Хотын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг намын даргын бүрэн эрх. Намын дарга Удирдах зөвлөлд хэнийг, хэдэн хүн оруулж ирэхээс бүх зүйл шалтгаална. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж магадгүй гэх сураг бий. Удирдах зөвлөлийн хуралдаанд нэг эсвэл хоёр хүн оруулж ирсэн ч олонхийн саналаар шийдвэрлэнэ. Удирдах зөвлөлөөс нэг л хүнийг хотын даргад нэр дэвшүүлэх бөгөөд Удирдах зөвлөл шийдвэрээ НИТХ-ын хуралдаанаар хэлэлцүүлнэ. НИТХ-ын хуралдаан арванхоёрдугаар сарын 28-ны өдөр буюу маргааш болно. 2020 оны сонгууль хүртэл үлдэж байгаа хугацаанд сайн ажиллаж, 2020 оны сонгуульд МАН-д ялалт авчрах хүн хэн байх бол.
Ш.ЧИМЭГ
Zochin 2018-12-27 202.126.89.22
Munkhbaatar enkoldiin hun gj ogt hudlaa, harin ch munkhbaatart enkoldtoi bodoh tootsoo bdag sonsoj bsan
болдоо 2018-12-27 202.179.27.38
амарсайхан дээр байх өө
Руугаа 2018-12-27 202.126.89.106
Ундуй сундуйгийн үе дуусаж махан толгойгын үе ирж байгаа юм байна
Иргэн 2018-12-27 203.91.119.90
Хотыг утаагүй, өмхий үнэргүй, түгжрэлгүй болгож чадахгүй байгаа ЗГ хотын томилгоонд бүү оролцоосой?! НИХТ өөрсдөө дотроосоо сайн гэсэн хүнээ дэмжээд гаргах хэрэгтэйшдээ?! МАН-ын ЖДҮ-чин, луйварчин Амарбаясгалангаар удирдуулсан удирдах зөвлөлийн шийдвэрийг дагах шаардлагагүй юмаа?! Хууль ч тийм ь байгаашдээ?!
МАН бидний мэддэг МАН биш болжээ. 2018-12-27 64.119.18.29
МАН бидний мэддэг МАН биш болжээ. Мөнгөтэй хүмүүсийн орогнох газар, төрийн албанд очих дэн буудал болсон байна.Сүүлийн үед мөнгөтэй залуучууд нийслэл, дүүргийн намын удирдлагыг гартаа оруулж байна.Жирийн гишүүд бол эдгээр мөнгөтэй хүмүүсийн төлөө зөвхөн санал өгөгчид л юм.Намын ахмад гишүүд нь "ЭНХРИЙ ХАЙРТ НАМ МИНЬ "гээд л хуучнаараа сэтгээд энэ намд саналаа өгч байна.Гэвч тэд хоног хоногоор цөөрч байна.МАН-ын нийгэм дэх суурь үнэлгээ улам уруудсаар байна. ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2018.12.20
зочин 2018-12-27 202.21.98.166
Зайсан толгойгоо нураагаад байшин барьчихдаг, Туулын бургасаа хядаад байшин барьчихдаг.Ийм нөхрийг нийслэлийн засаг дарга болгочихвол юу болох вэ.Ариун явдал мөн ү? Шударга Хүрэлсүх арай ийм юм хийхгүй байлгүй дэ.Хэрвээ засаг болчихвол Богд уулаа нураагаад байшин барина биз
Зочин 2018-12-27 202.126.89.39
Юун шударга Хүрэлсэх вэ. Маш том ирээдүйн МАНАН-гийн нарийн бичиг шүү дэ. Шударга байвал ЖДҮчиддээ хариуцлага яриад ажлаа өгөөд явах байсан. Ми гэдэг сэдэв доор бүх юмаа далдалж байна. МАХН ыг хэн хуваасан Хүрэлсүх, одоо МАНыг хэн хувааж байна Хүрэлсүх. Одоо ХХБ биш Богд банк томроно
иргэн 2018-12-27 43.243.161.23
Энэ дампуурсан нам хэнийгээ ч тавьсан 2020, 2024 он лав нэг ч хүн гарахгүй Ванга шиг хэлчии хэхэхэхэ
Zochin 2018-12-27 103.9.88.242
http://StartWeeklyJob.com/?userid=138871
Зочин 2018-12-27 202.131.248.70
ALI ALI NI n****
Зочин 2018-12-27 202.126.88.38
Маргааш хотын шинэ дарга тодрох нь дээ. Хотоо сайн мэддэг олон жилийн туршлагатай, ард түмний төлөө ажиллах хүн нь тодрох нь дээр юм даа. Мөнхбаатар нь арай дээр юм уу
zochin 2018-12-27 122.201.25.154
SHahaltaar ch geh shig!!! aljilaa unheer hiij chadahgui bnl sh de utaa aimar asuudaltai bhad yu ch hiihgui uursduu idej uuhaas uur yu hiij bn aa
olon huuhduud tsetserleg surguuligui bn naad zahiin asuudaluud undraad bga bisz de
Үүл ирнээ 2018-12-27 172.58.140.249
МАНгарууд 20 онд хотыг авах юм гэнэ. Мөрөөдөөд ч хэрэггүй. Үүл эргэн ирэх болно. Хайран 4 жил н**ш гэж!
ТУЯА 2018-12-27 103.9.90.131
Б. МӨНХБААТАР БОЛ УГААСАА М.ЭНХБОЛДЫН ФРАКЦИЙН Л ХҮН Ш ДЭЭ, ОЛОН ЖИЛ НИЙСЛЭЛ ДҮҮРЭГТ АЖИЛЛАСАН Ш ДЭЭ, БАТБОЛД НЬ УЛААН ЦАЙМ ДЭЭР БАЙЖ АМАА БАРИХ Л ХҮРЭЛСҮХ-Д ҮЛДЛЭЭ, ӨӨДӨӨ ХАЯСАН ЧУЛУУ ӨӨРИЙН ТОЛГОЙ ДЭЭР ГЭГЧЭЭР ЮМ БОЛОХ НЬ ЭЭ, ХОХЬ НЬ
Зочин 2018-12-27 103.212.117.211
Bodit baidal deer monh baataraas oor songolt haragdaahgui baina
Зочтн 2018-12-27 66.181.161.26
Яг үнэн Зайсан толгой.Туул голын бургасыг үгүй хийж барьсан барилгууд гээд Худлаа ярьсан дүр эсгэсэн Амарсайхан л биш шүү Хүмүүсээ
Зочтн 2018-12-27 66.181.161.26
Яг үнэн Зайсан толгой.их Туул голын бургасыг үгүй хийж барьсан барилгууд гээд Худлаа ярьсан дүр эсгэсэн Амарсайхан л биш шүү Хүмүүсээ
Зочин 2018-12-27 66.181.160.31
Хотын даргаар Б.Мөнхбаатар ажиллах нь дээр байхдаа. Юун 2020 оны ялалт вэ. Элдэв энээ тэрээ нам хууралт хийлгүйгээр зүгээр л ажлаа хийх хэрэгтэй. Хотын даргад намын эрх ашиг ялалт огт хамаагүй зүгээр л ажлыг нь хуулийнх нь хүрээнд хийлгэх хэрэгтэй юм биш үү.
жак ма 2018-12-27 124.158.107.35
Амарсайхан гэж бөөн ашиг сонирхолын зөрчилтэй худлаа боловсон зарайлсан шаар