Ш.Сайхансамбуу: МАН-ыг татан буулгах ёстой

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Ш.Сайхансамбуу: МАН-ыг татан буулгах ёстой

Ш.Сайхансамбуу: МАН-ыг татан буулгах ёстой

“Наран туул”-ын босс гэдгээрээ анх олонд танигдаж байсан, УИХ-ын гишүүн асан, МАН-ын экс гишүүн Ш.Сайхансамбуу “МАН-ыг татан буулгах ёстой” гэж  хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолжээ.  Тэрбээр “Энэ намыг ард түмэн саяхнаас л жинхэнэ утгаар нь таньж, бага ч гэсэн ярьж, хэлэх болсон. Би бол 2008 оноос болохгүй байна гэдгийг хэлсэн.

МАН-ын ЖДҮ, “60 тэрбумын хэрэг” дээр хоёр ч хүн амины хэрэг нэмэгдэнэ. 2006 онд Ц.Түмэнгэрэл гэгч нөхөр Д.Бадраа гэдэг залуугийн амийг хөнөөсөн. Өнгөрсөн намар Зам тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарсан. Ер нь бол ЖДҮ, “60 тэрбумын хэрэг”-ээс өмнө энэ хоёр хүн амины хэргээр Ардын намын сонгуульд орох эрхийг хасч, татан буулгах ёстой байсан юм” гэжээ.

Хуульч А.Эрдэнэцогт МАН-ыг татан буулгах асуудлаар Улсын Дээд Шүүх/УДШ/-д гомдол гаргасан үеэс эл дуулиан олон нийтийн анхаарлыг татах болсон. Улс төрийн намууд ч чих тавин хүлээж  буй. Тэр дундаа МАН-ын хамгийн том өрсөлдөгч нь болох Ардчилсан намаас эхлээд тасарсан мах, үсэрсэн цус нэг гэгддэг МАХН –ын хувьд ч чухал асуудал болж хувираад байгаа.

Нөгөө талаас УИХ дахь МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд болох Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нар МАН-ын гишүүд дэмжигчдийн холбоог байгуулснаа зарлан, Бага хурал хийсэн нь нам татан буугдахдаа тулбал МАХН-ыг царай алдахгүй,  байгууллагатай болъё гэж араа бодсон нүүдэл байж болзошгүй гэх хардлага ч дагах болсон юм.

Ардын нам 100 жилээ тэмдэглэж чадах уу, татан буугдах уу гэдэг нь хоёр сарын дараа гарах УДШ-ийн шийдвэрээс шалтгаална.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж