Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар өнөөдөр Гадаад хэргийн яаманд Япон Улсын Засгийн газрын Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хүрээнд 41.8 сая иен буюу 690 сая орчим төгрөгийн өртөг бүхий ”Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн Ноот бичигт гарын үсэг зурлаа.
Өнөөг хүртэл Япон Улс манайд нийт нэг тэрбум 560 сая орчим иен буюу 25.7 тэрбум орчим төгрөгийн Соёлын Ерөнхий буцалтгүй тусламж үзүүлжээ. 25 дахь удаагийн энэхүү төслийн хүрээнд Монголын Үндэсний музейд олны хүртээл болж ирсэн манай орны эртний түүх, соёлын үнэт зүйлсийг зохистой хадгалж хамгаалахад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, музейн түүхэн болон үнэт үзмэрүүдийг сэргээн засварлах, шинэчлэн сайжруулах боломжтой болж байгаагаараа онцгой ач холбогдолтой гэдгийг албаныхан хэллээ.
Японы Засгийн газар нь Соёлын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг ашиглан Монголын соёл, дээд боловсролыг дэмжихэд хувь нэмрээ оруулахыг зорьж байгаа аж.
Монголын Үндэсний Музейд хадгалагдаж буй түүх, соёлын эд зүйлсийг зохистой хадгалж хамгаалахад зориулсан үзмэр ариутгах, цэвэрлэх генератор, чийгшүүлэгч, чийг бууруулагч, гүн хөлдөөгч зэрэг зургаан нэр төрлийн 14 төхөөрөмж ирэх тавдугаар сард Японоос
1990 онд байгуулагдсан Үндэсний музейн 50 мянга орчим үнэт үзмэрийг хортон шавьжаас хамгаалах, зохистой хадгалах боломж бүрдэх аж.
С.ОТГОН