Дуурийн театрын бэлэг алслагдсан сургуулийн сурагчдад очжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Дуурийн театрын бэлэг алслагдсан сургуулийн сурагчдад очжээ

Дуурийн театрын бэлэг алслагдсан сургуулийн сурагчдад очжээ

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон алслагдсан дүүргийн хүүхдүүдэд бэлэг өгч, сурлагийн өндөр амжилт хүслээ. Тус театрын хамт олны “Сонгодог урлаг хүүхэд, залуучууд” зорилтынхоо хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулдаг аж. Энэ удаад алслагдсан гурван дүүргээс гурван сургуулийг онцолж, амжилт бүтээл, сурлага хөдөлмөрөөрөө тэргүүлж буй анги хамт олныг урамшуулан бэлэг гардуулжээ. Үүнд: Сонгинохайрхан дүүргийн 65-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 35-р дунд сургууль болон Баянзүрх дүүргийн 120-р дунд сургуулийн 200 гаруй хүүхдэд сэтгэлийн бэлгээ өгсөн байна.

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын сонгодог урлагаар олон нийтэд үйлчилж, тэдний гоо зүйн боловсролд анхаарал хандуулан ажилладаг ч энэ удаа алслагдсан дүүргийн шилдэг сурагчдад шинэ жилийн бэлгээ гардуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж