Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын эхний тулаанаа энэ сарын 14-ний өдөр хийхээр болсон билээ. Харин түүний эхний өрсөлдөгчөөр Америкийн мэргэжлийн боксын тамирчин Габриэль Брэкстон тодорсон байна. Тэрээр 30 настай бөгөөд мэргэжлийн боксын рингэнд 10 тулаан хийснээс хоёрт нь ялж, наймд нь ялагдсан тамирчин юм.
Габриэль Брэкстон дэлхийн чансааны 361, Америкт 17 дугаар байрт бичигддэг бөгөөд тэд 53.5 кг-ын жинд тулалдах юм.
Энэхүү тулаан маргааш Калифорни мужийн Онтарио хотын "Citizens Business Bank Arena" цогцолборт явагдах аж.
Ч.БОЛОР