“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хоёр дахь үе амжилттай хэрэгжиж байгаа. Уг хөтөлбөрийн хүрээнд 786 мянга 250 хүн үзлэг, шинжилгээнд хамрагдаж, 3455 хүн вирусийн эсрэг эмчилгээнд хамрагджээ.
Элэгний В,С вирусийн эсрэг таван төрлийн эмийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас хайрцаг тутамд 210 мянган төгрөг, дан найрлагатай хоёр нэрийн эмийн үнийг 60-150 мянган төгрөгөөр хөнгөлж зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан юм. Харин хөтөлбөрийн хэрэгжилтэд 13.9 тэрбум төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулжээ.
Холбоотой мэдээ