Нүүрсний уурхайд 15 уурхайчин гацжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Нүүрсний уурхайд 15 уурхайчин гацжээ

Нүүрсний уурхайд 15 уурхайчин гацжээ

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт орших нэгэн нүүрсний уурхайд 15 уурхайч ажиллаж байгаад тэндээ гацаад 12 хонож байгаа гэнэ. Уурхайчдыг гаргаж авахаар аврах багийнхан ажиллаж байгаа юм байна.

“Уурхайчдыг аврах боломжтой. Бид бүх хүчээ шавхан ажиллаж байна. Тэдний төлөө залбираарай” хэмээн аврах багийн ахлагч “ABC NEWS” сайтад өгсөн мэдээлэлдээ дурдсан байна.

Анх арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Мегалая мужийн нүүрсний гүний уурхайн 15 ажилчин ороод сураггүй боллоо гэх дуудлагаар 70 хүнтэй аврах багийнхан ирэн ажиллаж байгаа ажээ. Уурхайчдыг гаргахад тулгарч байгаа гол бэрхшээл нь багаж төхөөрөмж нь хэтэрхий жижиг байгаа гэнэ.

Эх сурвалж: ABCNEWS

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж