Дамаскт зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Дамаскт зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ

Дамаскт зул сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ

Сирийн нийслэл Дамаскийн Христийн шашинтай иргэд өчигдөр /2018.12.25/ гэртээ болон гудамж талбайдаа зул сарын баярыг өргөн дэлгэр, сайхан тэмдэглэн өнгөрүүллээ. Тэд Сирийн иргэний дайн эхэлснээс хойш анх удаа сэтгэл амар, баяр баясгалантайгаар зул сарын баярыг тэмдэглэж буй нь энэ юм.

Саяхныг хүртэл дайн тулааны хөлд нэрвэгдээд байсан, христийн шашинтнууд ихээр амьдардаг Дамаскийн зүүн хэсэгт гудамжинд нь томоос тос зул сарын гацуурыг засч, дуу хөгжим эгшиглэн, хүмүүс баяртайгаар бүжиж байв. Мөн Сирийн дайн эхэлснээс долоон жилийн дараа анх удаа л хүмүүс гэрийнхээ хашаанд зул сарын чимэглэлүүдийг тавьж, хүүхдүүд нь баяр хөөртэйгөөр зул сарын баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Зүүн Дамаск нь Сирийн Засгийн газар болон босогчдын хооронд гол тулаан өрнөсөн газар юм. Харин “Лалын улс” бүлэглэлийн хүч суларч, дайныг дуусгах дипломат яриа хэлэлцээр амжилттай явагдаж буйн ачаар өнгөрсөн тавдугаар сараас хойш Зүүн Дамаскт Сирийн Засгийн газар хяналтаа тогтоож, тогтвортой байдлыг бий болгоод байгаа юм.

Эх сурвалж: NHK

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж