Гэр шатаж, бага насны хүүхдүүд амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Гэр шатаж, бага насны хүүхдүүд амиа алджээ

Гэр шатаж, бага насны хүүхдүүд амиа алджээ

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 15-р хороонд өчигдөр /2018.12.25/ таван ханатай гэр шатаж, гал түймэрт гурван хүн эрсэджээ. Тодруулбал, НОБГ-д гэр шатаж байна гэсэн дуудлага өчигдөр өдрийн 11.12 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34-р ангийн найман аврагч 20 минутын дотор галыг унтраажээ. Харамсалтай нь гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн С /69 настай, эрэгтэй/, Х /9 настай, эмэгтэй/, Ү /5 настай, эрэгтэй/ нар амиа алдсан тул цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Иймд халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх, үнс нурмыг таглаа бүхий зориулалтын саванд хийж занших, гэр орондоо зул, хүж, лаа, дэн асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлах, эвдрэл гэмтэлтэй зориулалтын бус цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байхыг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж