УИХ-ын бие даагч гурвын нэг С.Ганбаатар гишүүнийг нам байгуулна, намаа ХҮН буюу Хөдөлмөрийн үндэсний нам гэж нэрлэсэн тухай мэдээлэл гарсаар багагүй хугацаа өнгөрч байна. Түүнийг Хөдөлмөрийн үндэсний нам байгуулна гэсний дараа хэсэг залуус Монгол хүний төлөө нам /МХТН/ байгуулснаа зарласан. Тус залуус намаа мөн л УИХ-ын гишүүн С.Ганбаатараар удирдуулах хүсэлтэй байгаагаа мэдээлж байсан юм. Энэ нь Монгол хүний төлөө намын цаана С.Ганбаатар байгаа гэх хардлагыг төрүүлсэн. Учир нь С.Ганбаатар гишүүний өөрийнх нь ganbaatar.mn сайт “Монгол хүний төлөө…” гэсэн уриатай. Ямартаа ч Улсын Дээд шүүх маргааш буюу энэ сарын 13-нд МХТН-ыг улсын бүртгэлд бүртгэх эсэхийг шийдвэрлэх юм байна.
С.СҮРЭН