Байгаль эхийн дахин давтагдашгүй бүтээл дэлгэгдлээ | News.MN

Байгаль эхийн дахин давтагдашгүй бүтээл дэлгэгдлээ

Байгаль эхийн дахин давтагдашгүй бүтээл дэлгэгдлээ

Байгаль эхийн дахин давтагдашгүй бүтээл дэлгэгдлээ

Хөвчийн ойн үзэсгэлэнгийн хамгийн сайхан нь өеөдөж унаж байгаа хусанд байдаг аж. Ойн бяцхан амьтадын урласан байгаль эхийн бүтээл зөвхөн энд л нуугддаг байна. Хус модноос ялгарах өнгө будаг, нар салхи, бидний заваан гэж цэрвэх өт, аалз, ажилсаг шоргоолж, алаг цохны үлдээсэн ул мөр бүхэн хоршиж нүд алдам, дахин давтагдашгүй уран зургийг бий болгосон байх юм. Үүнийг олноо Чулууны Гонгор гэж алдаршсан Соёлын гавъяат зүтгэлтэн Г.Гонгоржав гуай санамсаргүй тохиолдлоор олж  харснаар судалж, цуглуулга болгожээ.

Монголын үндэсний түүхийн музейд өнөөдрөөс /2018.12.26/ үзэгчдийн хүртээл болж буй “Өеөдсөн хусны дуулал” нэртэй үзэсгэлэнд байгаль эхийн 100 орчим бүтээл дэлгэгджээ. Үзэсгэлэнд Дарь эх, хусны цэцэг, диваажин, хаданд ургасан цэцэг, Александр Сергеевич, чоно, тэнтэр тунтар, байгаль зэрэг онцлох бүтээл олон бий. Сийлбэрийн хутга, бэхний үзүүр ч хүрээгүй гэдгээрээ эл бүтээл бусдаасаа онцлог. Эдүгээ 83 насны сүүдэр нь тохиож буй сэтгүүлч, соёл судлаач, байгаль ажиглагч, профессор Г.Гонгоржав хус модны тухай “ Хус миний анхаарлыг их татсан. Ялангуяа гоо сайхны мэдрэмжийг хүнд өгдөг төдийгүй сонин зураг их бий. Үзэсгэлэнд дэлгэгдсэн байгалийн бүтээлд залуу хус байхгүй. Өгөрч өеөдөж унасан хусанд нуугдсан бүтээл, түүнд ургах мөөг үүнийг бүр чимж байгаа нь гайхалтай” гэж байв.

Дарь эх

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж