Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 505 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй хяналт шалгалтын үйл ажиллагаагаа төлөвлөн явуулсан. Нийслэлийн нутаг дэвсгэр дэх 44104 обьектод эрсдэлийн үнэлгээ хийж, их, дунд эрсдэлтэй обьектын тоо өмнөх оноос 1.8 хувиар буурлаа. Нийт хяналтын 50.1 хувийг урьдчилан сэргийлэх хяналт шалгалт эзэлж байна. Хяналт шалгалтаар илэрсэн 4156 зөрчилд шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, 619 зөрчлийн хэрэг нээж, 2936 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэлээ. 14706 албан бичиг хүлээн авч, 4324 өргөдөл гомдлыг шийдвэрлэсэн байна.
Онцлох хяналт шалгалтууд:
- Эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлага хангахгүй 29 эмнэлэг, 78 шүдний эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүллээ.
- Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэгч 6 аж ахуй нэгж, эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд үйл ажиллагаа явуулсан согтууруулах ундаагаар үйлчилж буй 7 аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг цуцлууллаа.
- Мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс Сонгинохайрхан, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн 629 өрхийн 16798 толгой малыг нүүлгэн шилжүүллээ. Мөн 547 өрхийн малын саравч, хашааг буулгаж, ариутгал халдваргүйтгэл хийлгүүллээ.
- Ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөнд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 234 барилгаас 531 айлын 27 орон сууцыг буулгаж, дахин төлөвлөгдсөн 614 айлын 6 барилгад хяналт тавьж, ашиглалтанд ороод байна.
- Хугацааны хувьд зөрчилтэй, тээвэрлэлтийн горим зөрчсөн 21 нэрийн 920 кг, 600 ширхэг 11 сая 300 мянган төгрөгийн бүтээгдэхүүнийг экспортлогч улсад буцааж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийллээ.
- Туул голын хамгаалалтын бүсэд газар эзэмшиж байгаа 1726 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг цуцлуулах тухай саналыг эрх бүхий байгууллагуудад хүргүүлж, 34 иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглах эрхийг цуцлуулаад байна.
- Агаар бохирдуулагч 6210 эх үүсвэр ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хяналт шалгалт хийлээ. Тус ажлын хүрээнд 123 халаалтын зуухыг төвлөрсөн шугамд холбуулж, 56 халаалтын зууханд үнс баригч тавиулж, 13 зуухны ашиглалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, 1940 объектыг цахилгаан халаагуурт шилжүүлж, 1706 объектын энгийн зуухыг бүрэн шаталтат сайжруулсан зуухаар солиуллаа. Тус ажлын үр дүнд жилд түлэх түүхий нүүрсний хэмжээг 9500-10600 тонноор бууруулж, 1200-1400 тн үнс хүрээлэн буй орчинд хаягдахаас урьдчилан сэргийллээ.
- Ашиглалтын хугацаа хэтэрсэн жижиг, дунд оврын 181 автобус, 192 том оврын автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд ашиглахыг актаар зогсоолоо. 415 автобуст хаягдал утааны хэмжилт хийхэд 161 буюу 38,7 хувь нь тортогжилтын хэмжээ стандартын зөвшөөрөгдөх хэмжээнээс их зөрчил илэрлээ.
- Нийслэл дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн халамж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн бүрдүүлэлт зарцуулалтанд хяналт шалгалтыг хийж 277 сая төгрөгийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд, нийгмийн халамжийн санд 15 сая төгрөгийг, 203 иргэнд 6 сая төгрөгийн тэтгэвэр, тэтгэмжийг нөхөн олгууллаа.
- Үйлдвэрлэлийн осол өмнөх оныхоос 32,6 хувиар, шуурхай дуудлагаар ажилласан осол 16 хувиар, барилгын осол 15,4 хувиар буурсан байна.
- Цацрагийн техник тоног төхөөрөмж бүхий 194 байгууллагын 909 ажиллагчдыг мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтад хамруулж, давхардсан тоогоор 8037 хэмжилтийн дүнг үнэлж, нэмэгдэл шарлагад өртөхөөс урьдчилан сэргийлсэн. Цацрагтай ажиллагчдын тоо өмнөх онтой харьцуулахад 7,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Эх сурвалж: ULAANBAATAR.MN
Холбоотой мэдээ