Дасгалжуулагч 4-2-3-1 хувилбарыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Дасгалжуулагч 4-2-3-1 хувилбарыг сонгожээ

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолт болох Монгол-Зүүн Тиморын тоглолт энэ цагт болж байна.

Монголын Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч С.Пүрэвсүх гарааны 11-ийн тоглогчдоо зарласан байна.

Дасгалжуулагч С.Пүрэвсүх 4-2-3-1 хувилбарыг сонгосон бөгөөд үндсэн бүрэлдэхүүнд хаалгачаар Б.Ариунболд, хамгаалагчаар Б.Эрхэмбаяр, Ц.Энхжаргал, Б.Гарьмагнай, Билгүүн, хагас хамгаалагчаар Наранболд, Х.Цэнд-Аюуш, А.Эрдэнэбаяр, Н.Цэдэнбал, М.Төгөлдөр, довтлогчоор Г.Төгсбаярийг сонгожээ.

Тэмцээнтэй холбоотой линкийг ЭНД дарж үзнэ үү.

НЭМЭЛТ: (16.02) Тоглолтын эхний хагас өндөрлөв.

Монгол – Зүүн Тимор 0:2

Зүүн Тиморын Чикуито до Кармо эхний 10 минутад хоёр гоол оруулав.

Манай багийн хамгаалагч Ц.Энхжаргал тоглолтын 30 дахь минутад шар хуудас авсан байна.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж