Дэлхийн хамгийн урт гүүрнүүд

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Дэлхийн хамгийн урт гүүрнүүд

 

ХАМГИЙН УРТ ДҮҮЖИН ГҮҮР


 

Акаши Кайкё гүүр нь Японд байдаг. Кобе ба Иваяа хотуудыг холбодог.

 

Гүүрний үндсэн дүүжин хэсгийн урт нь 1991 м. Нийт урт нь 3911 м. Салхи шуурга ихтэй учраас Иваяа орохоор явсан олон усан онгоц живж, ихээхэн хохирол учирдаг байж.

 

Уг гүүр баригдсанаар олон зуун мянган иргэд аюулгүйгээр зорчих боломжтой болжээ.

 

Өдөрт 23 мянган автомашин зорчин өнгөрөх хүчин чадалтайн дээр газар хөдлөлтөнд тэсвэртэйгээр хийгдсэн байна.

 

1988 оноос барьж эхлээд 10 жилийн дараа буюу 1998 онд дуусгаж байжээ.

 

 


 

ХАМГИЙН УРТ, УСАН ДЭЭР ҮРГЭЛЖИЛСЭН ГҮҮР

 

Луизианагийн Пончартрейн нуурын гүүр нь 38,5 км урт үргэлжлэх ба усан дээгүүр тасралтгүй үргэлжилсэн дэлхийн хамгийн урт гүүрээр 1969 оноос хойш өнөөг хүртэл нэрлэгдсээр байна.

 

2011 оны долдугаар сард Хятадын Jiaozhou Bay гүүр ашиглалтад орсон ба уг гүүр нь 41,58 км-ын урттай аж.

 

Хятадууд уг гүүрээ дэлхийн хамгийн урт усан дээр байгуулагдсан гүүр хэмээн нэрлэж байгаа ч Гиннесийн дээд амжилтанд бүртгэж аваагүй байна.

 

 


 

ХАМГИЙН УРТ, ЯВГАН ХҮНИЙ ДҮҮЖИН ГҮҮР

 

Малайзийн Куала-Лумпурын Таман Негара дүүжин гүүр нь нэг хүн явах л өргөнтэй.

 

Ширэнгэн ойн гүнээр дамжин өнгөрдөг уг гүүр нь 460 метрийн урттай буюу бараг хагас километр үргэлжилдэг байна.

 

1,5 ам.доллар төлөөд л ширэнгэн ойн сонин хачин, амьтан ургамлыг сонирхон аялах боломжийг олгодог уг гүүр дэлхийн хамгийн урт явган хүний дүүжин гүүрээр нэрлэгддэг байна.

 

 


 

ХАМГИЙН УРТ УСАН ХӨТЛӨГЧ ГҮҮР

 

Германы Магдербуг хотноо байдаг усан гүүр. Энэ гүүр нь Германы суваг болон Эльба ба Хафель голуудыг холбосон өөр нэг сувгийг зөрөх боломж болгодог.

 

Усан хөтлөгч гүүрний урт 918 м, дээгүүр нь усан онгоц төдийгүй явган хүн явах боломжтой.

 

 


 

ХАМГИЙН ӨНДӨРТ БАЙРЛАДАГ ХАМГИЙН УРТ ГҮҮР

 

Малайзын Лангкави арлын Кедах ууланд байрладаг энэхүү гүүр нь далайн түвшнээс 700 метрийн өндөрт байдаг ба 125 метрийн урттай. “Лангкави тэнгэрийн гүүр” хэмээн нэрлэгддэг уг гүүр нь

 

 


 

ГАЛТ ТЭРГЭНД ЗОРИУЛСАН ХАМГИЙН УРТ ГҮҮР

 

Хятадын Тяньжины Гранд гүүр нь 113.7 км –ын урттай, хурдны галт тэрэг зорчдог гүүр юм.

 

 


 

ХАМГИЙН УРТ, ДАЛАЙН ГҮҮР

 

Хятадын Jiaozhou Bay гүүр нь зүүн хойд Чиндао боомтыг оффшор арал Хуангдотой холбодог 42,5 км –ын урттай гүүр юм. Уг гүүрийг барихад 1 тэрбум фунт стерлингийн хөрөнгө зарцуулжээ.

 

 


 

ХОЁР УЛСЫГ ХОЛБОСОН ХАМГИЙН УРТ ГҮҮР

 

Эресунны хоолойг давж Швед, Данийг холбодог энэ гүүр дэлхийн хамгийн урт төмөр гүүр юм. 7845 метрийн урттай.

 

 


 

ХАМГИЙН УРТ, УСАН ОРГИЛУУРТАЙ ГҮҮР

 

БНСУ-ын Мөүл хотын Хан голын хоёр эргийг холбодог. Энэ гүүрэн дээр Сарны солонго нэртэй дэлхий хамгийн урт усан оргилуур байдаг гэдгээрээ Гиннесийн амжилтын номонд орсон юм.

 

Энэхүү гүүр нь минутанд 190 тн ус цацдаг 10,000 led гэрэл бүхий цорготой.  

 

 

Н.ЦЭНД

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж