Өсвөрчүүд хүндийн өргөлтөөр өрсөлдөнө

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Өсвөрчүүд хүндийн өргөлтөөр өрсөлдөнө

Хүндийн өргөлтийн холбооны нэрэмжит 2015 оны өсвөр үеийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 13-14ний өдрүүдэд Спорт бэлтгэлийн төвийн Хүндийн өргөлтийн үндэсний шигшээ багийн зааланд болно. Ирээдүйд улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулах охид, залуусыг спортод дур сонирхолтой болгож, эрүүл чийрэг ухаалаг Монгол хүнийг төлөвшүүлж, төрүүлэн гаргах, хүндийг өргөлтөөр хичээллэж байгаа залуусын ур чадварыг нэмэгдүүлж, тив дэлхий, олимпийн аварга болгох зорилготой зохион байгуулж байгаа аж.

Тэмцээн эрэгтэйчүүдийн 40кг, 44кг, 50кг, 56кг, 62кг, 69кг, +69кг, эмэгтэйчүүдийн 36кг,40кг, 44кг, 48кг, 53кг, 58кг +63кг-ийн жингийн ангиллаар явагдах юм байна. Тэмцээнд хот, аймаг, сум , дүүргийн биеийн тамир спортын хороо, нийгэмлэг, клубын тамирчид оролцох юм.  Багийн бүрэлдэхүүн 14 тамирчинтай байх бөгөөд нэг жинд хоёр тамирчин орж болох юм байна.  Жин тус бүрт эхний гурван байрыг эзлүүлж, байгууллагын дүнг их онооны системээр дүгнэн эхний гурван байр шалгаруулж, өргөмжлөл медалиар шагнах аж.

                                                                               Д.ЭНХЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж