Ж.Батзандан “жинхэнэ” дүрдээ оржээ

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Ж.Батзандан “жинхэнэ” дүрдээ оржээ

Ж.Батзандан “жинхэнэ” дүрдээ оржээ

Улс төрд өөр өөрийн гэсэн өнгө, төрхтэй улстөрчид гэж бий. Үе үеийн парламентад ч бусдаасаа ялгардаг, имижээ бүрдүүлсэн, бас попордог гээд олон янз бий. Энэ удаагийн парламентад МАН 65 суудал авч олонх болсон. Олон дунд эрээнтэй, бараантай гэдэг шиг эрх баригчид дотор ч элдэв өнгө төрхтэй гишүүд байна. Үүнээс хамгийн нялх нь бандаашны асуудлаар гишүүнээсээ татгалзаад жирийн иргэн болсон. Тэгвэл хамгийн их хэвлэлийн хурал хийдэг, хамгийн попчин нь Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар тодроод байна. Бас ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг О.Баасанхүү ч орно.

Тэгвэл сүүлийн үед улс төрийн хүрээнд төдийгүй, сонирхогчдын дунд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд нарыг “попын гурвал” хэмээн нэрийдэх болжээ. Тэд нам харгалзахгүй өөрсдийн үзэл санааны төлөө нэгдэж, маргааш /2018.12.27/ бүр жагсаал ч зохион байгуулахаар болжээ. Өмнө нь парламентын гишүүд намаараа ялгарч попордог байсан бол одоо намаараа нийлээд, улс төрөө хийдэг, бүр жагсдаг, тэмцдэг болох нь. УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн хувьд улс төрийн карьераа талбайгаа эхэлж байсан. Тиймээс ч түүнийг талбайгаа санаж, тэмцэгчийн дүрдээ буцаж орох нь хэмээн жиг жуг гэлцэх хүмүүс ч байна.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
5
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж