"Амьд явах эрхэнд МАН-ын гишүүд халдсан хэрэг удаа дараа гарлаа"

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

"Амьд явах эрхэнд МАН-ын гишүүд халдсан хэрэг удаа дараа гарлаа"

"Амьд явах эрхэнд МАН-ын гишүүд халдсан хэрэг удаа дараа гарлаа"

Булган аймгийн Ардчилсан намын гишүүн, Бугат сумын ИТХ-ын төлөөлөгч Б бусдын гарт амиа алдаж, эхнэр нь хүнд гэмтсэн асуудлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нарийн бичгийн дарга О.Магнай нар мэдээлэл хийлээ.

Дээрх хэрэгтэй холбогдуулан АН-аас гаргасан мэдэгдлийг тус намын Нарийн бичгийн дарга О.Магнай уншиж танилцууллаа. Тус мэдэгдэлд  "1992 оны Ардчилсан Үндсэн хуулиар баталгаажсан иргэний “Амьд явах эрх”-д эрх баригч МАН-ын гишүүд халдаж, амь нас эрүүл мэндээр нь хохироосон хэрэг удаа дараа гарах боллоо.

Энэ нь 1937 онд 40 гаруй мянган иргэнээ хилсээр цаазлан хороож, 100 гаруй мянган иргэнээ хорьж, тамлан зовоож, нэг насаар нь хэлмэгдүүлсэн гашуун түүхийг эргэн сануулж байна.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан иргэн Б, энэ 2018 оны наймдугаар сард ЗТХЯ-ны Газрын даргаар ажиллаж байсан иргэн Г нар нь хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч байв.

Төрд хариуцлагатай ажил хашиж байсан хүмүүс хамтран зүтгэгчдийнхээ гарт амиа алдах асуудал хэрээс хэтэрч, гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч эхэллээ.

Тухайлбал, энэ оны арванхоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Булган аймгийн Бугат сумын Хужирт багийн иргэн, Булган аймгийн Ардчилсан намын хорооны гишүүн, сумын ИТХ-ын төлөөлөгч Б-г гэртээ амарч байхад тус аймгийн МАН-ын хорооны гишүүн О, Д нарын зургаан хүн амь насанд нь ноцтойгоор халдаж хөнөөгөөд зогсохгүй, эхнэрийг нь хүнд гэмтээж, сэтгэл санааны гүн цочролд оруулсан онц ноцтой хэрэг гарлаа. Энэ бүхэн зургаан настай хүүхдийн нүдэн дээр болсон гэх сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл байна.

Төрийн эрх барьж буй намын гишүүд ийн адал балмад гэмт хэрэг удаа дараа үйлдэж байгаад Ардчилсан намын гишүүд, дэмжигчид төдийгүй Монголын ард түмэн эмзэглэж, эрс эсэргүүцэл илэрхийлж байна.

Бид амар тайван аюулгүй нийгмийг бий болгохын төлөө тууштай зогсч, балмад гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хатуу шийтгэл оноож, иргэдээ айдас хүйдэст автуулж, нийгмийг тогтворгүй байдалд хөтөлсөн энэхүү бусармаг үйлдлээ таслан зогсоохыг эрх баригч МАН-аас шаардаж байна" гэжээ.

 Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариулт авлаа. 

-Уг хэргийг АН хэтэрхий улстөржүүлээд байгаа юм биш үү?

-АН 180 мянган гишүүнийхээ амь нас болон бусад бүх асуудалд анхаарал хандуулдаг. Харамсалтай нь, манай намын маш сайн төлөөлөгч,  хоёр удаа ИТХ-өөр сонгогдсон албан тушаалтан маань бусдын гарт балмадаар амь насаа алдсанд бид дуугүй өнгөрч чадахгүй. Үүнийг  улстөржүүлж ойлгох эсэх нь тухайн хүний сонголт. Тухайн хэргийг үйлдсэн нөхөд нь өнөөгийн эрх барьж байгаа намын  нөхдүүд. Мэдээж, АН хуулийг дээдэлдэг, бүх зүйл хуулийн дагуу явагдахыг хүсдэг ийм намын хувьд өнөөдөр мэдээлэл хийж байна. Уг хэргийг хууль шүүхийн байгууллага нь шалгаж дууссаны дараа үнэн мөнийг дахин бид мэдээлэх болно.

-Тухайн сумын  ИТХ-дээр улс төрийн маргаантай асуудал байсан уу?

-Байсан. Булган аймгийн Бугат суманд АН ялж байсан. Удаа дараа тус сумын Засаг даргыг огцруулах, АН-ынханыг дотор нь хагалах гэсэн ийм үйлдэл гарч байсан.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж