Шинэ жилийн бэлэг: Тайланд улс эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэхийг зөвшөөрчээ

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн бэлэг: Тайланд улс эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэхийг зөвшөөрчээ

Шинэ жилийн бэлэг: Тайланд улс эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэхийг зөвшөөрчээ

Тайланд улс эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн Азийн анхны улс боллоо. Тус улсад 1930-аад оноос хойш марихуаныг өвчин намдаах зорилгоор хэрэглэж байсан ч 1935 онд батлагдсан хуулиар хориглосон байна.

Тайландын парламент өчигдөр /2018.12.25/ буюу шинэ жилийн баяраар хар тамхи, мансууруулах бодисын тухай 1979 оны хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг олонхын саналаар баталжээ.

Хуулийн төсөл боловсруулсан багийн ахлагч Сомчай Савангкарн парламентын чуулганы дараа, “Хууль тогтоох байгууллагаас Тайландын иргэдэд шинэ жилийн  бэлэг болгон эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэхийг хуулиар хүлээн зөвшөөрч байна”  хэмээн хэлсэн байна.

Эмчилгээний зорилгоор марихуан хэрэглэхийг зөвшөөрсөн нь хүнд өвчтэй хүмүүст өвчнөө намдаахад нь нэмэр болох юм.

Тайландын хар тамхи, мансууруулах бодисын тухай хуульд зааснаар хар тамхийг бэлтгэх, боловсруулах болон худалдаалсан тохиолдолд 46 мянган ам.долларын торгууль оногдуулж, 15 хүртэлх жил шоронд хорих ялаар шийтгэдэг байна.

Зүүн өмнөд Азийн орнууд нь хар тамхины тухай хамгийн хатуу хуультайд тооцогддог. Тухайлбал, Сингапур, Индонез, Малайзад хар тамхи зөөвөрлөсөн тохиолдолд цаазаар авах ялтай байдаг аж.

Марихуаныг эмчилгээний зорилгоор хэрэглэхийг зөвшөөрсөн хуулийн нэмэлт өөрчлөлт нь ирэх 2019 оны эхээр хүчин төгөлдөр болох бөгөөд тэр хүртэл ургамлыг нь хэрхэн ургуулах, боловсруулах,  ямар ямар байгууллагад зарах эрхийг нь олгох зэрэг нарийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм.

Эх сурвалж: DW

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж