"Оюутолгойн эрчим хүчийг дотооддоо хангах түүхэн шийдвэр гарлаа"

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

"Оюутолгойн эрчим хүчийг дотооддоо хангах түүхэн шийдвэр гарлаа"

"Оюутолгойн эрчим хүчийг дотооддоо хангах түүхэн шийдвэр гарлаа"

Оюутолгой БНХАУ-аас 110 мегаваттын цахилгаан эрчим хүчийг 170 сая ам.доллароор худалдан авдаг. Оюутолгойн эрчим хүчний нийт хэрэглээ манай хэрэглээний 20 хувьтай тэнцдэг гэж үздэг. Тэгвэл өнөөдөр /2018.12.26/ Засгийн газрын хуралдаанаар Тавантолгой ордыг түшиглэж цахилгаан станц байгуулах шийдвэрийг гаргажээ.

Энэ талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар түүхэн шийдвэр гарлаа. Тавантолгой дээр цахилгаан станц барих талаар үе үеийн Засгийн газрууд ярьж байсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гаргаагүй байсан. Засгийн газар Рио-Тинтой компанитай Оюутолгойг эрчим хүчээр хангах, Тавантолгойн цахилгаан станцыг барих асуудлаар хэлэлцээ хийж, өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулж, дэмжигдлээ.

Ингэснээр Тавантолгойг  түшиглэн барих Оюутолгой, Тавантолгойг эрчим хүчээр хангах 300 мегаваттын цахилгаан станцыг 2023 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар боллоо. Ирэх оноос эхлэн Оюутолгойн эрчим хүчний хангамжийн  тодорхой хэсгийг  дотооддоо хангаж эхэлнэ. Энэ бол түүхэн шийдвэр. Тиймээс дэд бүтцийг барьж дуусгах ажил үндсэндээ дуусч байна. Он гаргаад Оюутолгой Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системтэй холбогдоно. Оюутолгой БНХАУ-аас  110  мегаваттын цахилгаан эрчим хүчийг 170 сая ам.доллараар  авдаг.  Оюутолгойн эрчим хүчний нийт хэрэглээ манай хэрэглээний 20 хувьтай тэнцэнэ. Маш их хэрэглээ. Тиймээс бид 2023 он гэхэд Оюутолгой эрчим хүчийг 100 хувь хангадаг болсноор гадагшаа гарч буй 200 сая ам.долларыг дотооддоо авч үлдэх боломж бүрдэнэ" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж