"Дэлхийг гэрэлтүүлцгээе" сайн үйлсийн аян 3 дахь жилдээ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

"Дэлхийг гэрэлтүүлцгээе" сайн үйлсийн аян 3 дахь жилдээ үргэлжилж байна

"Дэлхийг гэрэлтүүлцгээе" сайн үйлсийн аян 3 дахь жилдээ үргэлжилж байна

Жил бүрийн 12 сард Христийн Мэндэлсний Баярыг угтан Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм “Дэлхийг Гэрэлтүүлцгээе” аяныг өрнүүлж нийгэмд сайн үйлсийг гарал угсаа, шашин шүтлэг үл харгалзан түгээж ирсэн билээ. Өчигдөр тэд агаарын бохирдол хамгийн ихтэй байдаг Улаанбаатар хотын Баянхошуу, Таван Шар, Ханын Материал, Чингэлтэй 17-ийн буудал, Баянзүрх дүүргийн Цайз, Улиастай орчмын автобусны буудал, гудамжинд маскгүй яваа ард иргэдэд 1000 маск/амны хаалт тарааж эрүүл мэнддээ санаа тавихыг уриаллаа.

Дэлхийг Гэрэлтүүлцгээе аяны хүрээнд мөн ЕХХҮГСүм нь Лантуун Дохио ТББ-аас зохион байгуулдаг Ид Шидийн уут төсөлд хамтран оролцож зорилтот бүлгийн хүүхдүүдэд очих бэлэгний уут, дулаан ороолт малгай болон өвлийн өвгөн, цасан охины хувцас хийхэд шаардлагатай материалууд дээр туслалцаа үзүүллээ.

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвийн Бөөрний тасагт удаан хэвтэн эмчлүүлж буй 40 орчим хүүхдүүдэд үлгэрийн баатар, алиалагчийн хамтаар зочлон сэтгэхүй хөгжүүлэх өнгө будаг үнэргүй эко тоглоомууд хандивлан бяцхан дүү нартаа баяр баясгаланг бэлэглэлээ.

Их Британийн Элчин Сайдын Яам болон Их Британид төгсөгчдийн холбоотой хамтран утааны нягтаршил ихтэй бүсийн ЕБС-ийн хүүхдүүдийг утаанаас хамгаалах сайн үйлсийн аянд хамтран оролцож нийгэмд тулгамдаад байгаа асуудлыг шийдэхэд бодит хувь нэмрээ орууллаа.

Ачлалт Хүүхдүүд ТББ-ын харьяа асрамжийн газарт зочлон гадаах цас мөс арилгах, цэвэрлэгээ үйлчилгээ хийж амт шимттэй хоолоор асрамжинд буй ах эгч нараа дайлж нэг өдрийг тэдэнтэй хамт өнгөрүүлэв.

Мөн ЕХХҮГСүм Ээлтэй Ертөнц болон Монголын Дауны Холбоо гэх мэт ТББ-уудтай хамтран ажиллаж Хөгжлийн Бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг, эхчүүдийн бизнесийг дэмжин тэдний хийдэг бараа бүтээгдэхүүнүүдийг захиалан авч дотооддоо төдийгүй харилцагчиддаа таниулж байна.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс зохион байгуулж буй Өнтэй Өвөл-Өвлийн хувцас аянд зориулан өвлийн дулаан хувцас цуглуулаад хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ.

Зөвхөн 12 сараар хязгаарлалгүй жилийн туршид нийгэмд хандсан сайн үйлсийн аяныг хийхдээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн сүмийн гишүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлан бүгд сайн дураар баяр баясалтай үйлчилдэг бөгөөд нийгэмдээ эерэг хандлагыг бий болгохыг ямагт эрмэлздэг ажээ.

Улс орон маань бужигнаантай, агаарын бохирдол улам нэмэгдэж, хаа сайгүй стресс бухимдал ихтэй байгаа ч нийгэмдээ, эргэн тойрондоо, гэр бүлдээ сайн сайхан, эерэг уур амьсгалыг түгээхээр хичээцгээе,

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
38
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж