Өмнөд, Хойд Солонгосыг холбосон төмөр замын нээлт болно | News.MN

Өмнөд, Хойд Солонгосыг холбосон төмөр замын нээлт болно

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Өмнөд, Хойд Солонгосыг холбосон төмөр замын нээлт болно

Өмнөд, Хойд Солонгосыг холбосон төмөр замын нээлт болно

Өмнөд болон Хойд Солонгосыг холбосон авто болон төмөр замыг шинэчлэн сайжруулах ажил дуусч, өнөөдөр /2018.12.26/ хилийн бүсийн Пан Мүн өртөөнд нээлтээ хийхээр болжээ. Солонгосын дайны дараа хуваагдан, хатуу харуул хамгаалалтыг тогтоосон хилийн бүст орших Пан Мүн өртөө рүү зорчих тусгай галт тэргээр Өмнөд Солонгосын 100 төлөөлөгч зорчин очих аж. Түүнчлэн шинэчилсэн авто болон төмөр замын нээлтэд НҮБ, ОХУ, БНХАУ болон Монголоос төлөөлөгчид оролцох юм.

“Солонгосын хойгийг дамнасан төмөр замыг шинэчлэн сайжруулах ажилд хоёр улс идэвх санаачилгатай оролцлоо” хэмээн Өмнөд Солонгосын Зам тээврийн яамны сайд Ким Кюн Хэ өчигдөр /2018.12.25/ хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.

Өмнөд болон Хойд Солонгосыг холбосон төмөр зам нь хойд хэсгээрээ дэлхийн хамгийн урт гэгддэг Транс Сибирийн төмөр замтай нийлснээр солонгосын хойг Европ тивтэй шинэчилсэн төмөр замаар холбогдож байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах Вашинтон болон Пеньянын хэлэлцээ мухардалд ороод байгаа боловч Сөүл, Пеньяны харилцаа улам сайжирч, солонгосын нэгдлийн асуудал урагштай байгааг хоёр солонгосыг холбосон сайжруулсан авто болон төмөр зам нээлтээ хийж байгаа явдал илтгэнэ.

Хойд Солонгосын зүгээс АНУ-ыг юун түрүүнд хориг арга хэмжээнүүдээ цуцалснаар солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах ажлыг эхлүүлэх боломжтой гэж байгаа бол Вашингтон хориг арга хэмжээг цуцлахгүй хэмээн мэдэгдсэн төдийгүй энэ сард Хойд Солонгосын гурван албан тушаалтанд хориг арга хэмжээ авсан билээ.

Өмнөд, Хойд Солонгосын энхийн асуудлыг хариуцсан Нэгдлийн яамны сайд “Хоёр Солонгос авто болон төмөр замаар холбогдож байгаа ч Хойд Солонгост тавьсан хоригийн асуудлаас үүдэлтэйгээр иргэд нь Өмнөд Солонгос руу чөлөөтэй зорчиж чадахгүй” гэв.

 

Солонгосын хойгт анх XX зууны эхээр төмөр зам тавигдаж байсан бөгөөд түүнийг шинэчлэн сайжруулж, Өмнөд, Хойд Солонгосыг холбохын тулд олон удаагийн яриа хэлэлцээ болон багагүй хөрөнгө оруулалтыг хийжээ. Тухайлбал, 2007 онд яриа хэлэлцээр хийсний ачаар Өмнөд, Хойд Солонгос улсууд галт тэргээр бараа таваар солилцож байсан ч 2008 онд харилцаа хүйтэрснээр төмөр замаар галт тэрэг зорчихыг болиулсан байна.

Эх сурвалж: Ёнхап

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-26 150.129.140.237

VAGON JOLOODOH URLAGT BAGTANA

Avatar

Монголын иргэн 2018-12-26 124.158.113.3

Америк Баруунлуу уриагүй бхад өөрсдөө дүрвэж ирдэг учир нь Эх нутагт нь нэг дарангуйлагч ядуу амьдруулаад тамлаад бдаг тэр дарангулагч нар бүгд ОРОС-с з****г авч санхүүждэг улс төрийн дэмжлэг авдаг учир нь Америк баруун з****г үнэнтэйгээс гадна дарангуйлагч нарч хэзээч зарахгүй эцэс нь тэр дарангуйлагчийг нь Америк баруун цэргийн хүчээр дарахаас өөр аргагүй бдалд хүрнэ тэр далимд оросын тархи угаагч нар Америк барууныг муулж тархи угаана хамгийн сайн угаагддаг нь Монгол мэтийн ядуу боловрол муу

Avatar

болдоо 2018-12-26 202.179.24.210

төмөр замаар өмнөд солонгос аялж болох юм биш үү?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж