МОНГОЛЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ БОЛОН ТЕЛЕВИЗИЙН СУВГУУДААР ГАРГАХ
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД
И.К.АЗИЗОВЫН ШИНЭ ЖИЛИЙН МЭНДЧИЛГЭЭ
Эрхэм хүндэт найз нараа!
Та бүхэнд ирж буй 2019 оны Шинэ жилийн чин сэтгэлийн мэндийг өргөн дэвшүүлье!
Улиран одож буй жил нь Орос-Монголын дээд хэмжээний гурван уулзалт, зургадугаар сард болсон «Орос-Монголын санаачилга» цуврал арга хэмжээ болж, манай хоёр талын худалдаа 1,6 тэрбум ам. долларт хүрч дээд амжилт тогтож, Монгол Улсын Ерөнхий сайдыг Москва хотод албан ёсоор айлчлуулахад зориулж айлчлалын бодит агуулгаар баяжуулах ажил бүхий л талаар өрнөж, хүмүүнлэг, цэрэг, бүс нутаг болон бусад салбарын хамтын ажиллагаа маань үлэмж өргөжин тэлснээр түүхэнд үлдэнэ.
Эртний уламжлал болон нийтлэг ашиг сонирхолд суурилсан шинэ бүтээн байгуулалт нь XXI зууны нөхцөлд өрнүүлэх бидний хүчин чармайлтын утга учир юм. Бид ирж буй шинэ жилийг Халх голын Ялалтын 80 жилийн ой, «Улаанбаатар Төмөр зам» манай хувь нийлүүлсэн хамтын нийгэмлэгийн 70 жилийн ой зэрэг баярын арга хэмжээнүүдийг тэмдэглэхтэй холбогдуулан өөдрөг үйл явдлуудаар дүүрэн болно хэмээн итгэж байна.
Монгол Улсын бүх ард иргэдэд, мөн түүнчлэн Монголд байгаа манай нутаг нэгтнүүддээ эрүүл мэнд, амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!
Шинэ оны баярын мэнд хүргэе! Сайхан баярлаарай!
Холбоотой мэдээ