Н.Батцэрэг Орхон, Дархан аймагт ажиллалаа

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Н.Батцэрэг Орхон, Дархан аймагт ажиллалаа

УИХ-ын гишүүн, УИХ дахь Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Н.Батцэрэг Орхон, Дархан-Уул аймагт ажиллалаа.

 

Тэрбээр хоёр аймгийн ИТХТэргүүлэгчдийн үйл ажиллагаатай танилцаж, Дархан-уул аймгийн ИТХТэргүүлэгчдийн  хуралдаанд оролцсон байна. Уг уулзалт, хуралдааны үеэр Дархан, Эрдэнэт зэрэг хүн ам ихээр төвлөрсөн аймгийн төвүүдийг хотын статустай болгох талаар аймгуудын ИТХ-аас удаа дараа санал гаргаж байсан талаар дурьдан, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн гишүүний хувиар Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Н.Батцэрэгт уг саналыг дахин уламжилжээ. УИХ-ын гишүүн Н.Батцэрэг орон нутгийн өөрөө удирдах байгууллага буюу бүх шатны хурлын байгууллагуудыг санхүү, хүний нөөцийн хувьд бэхжүүлж, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.

 

С.ОТГОН
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж