“Залуучуудыг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

“Залуучуудыг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа

“Залуучуудыг дэмжигч байгууллага”-аар шалгарлаа

Архангай аймгийн Онцгой байдлын ерөнхий газрын хамт олон “Залуучуудыг дэмжигч байгууллага”- аар шалгарлаа.

Байгууллагын залуучуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг туслалцаа үзүүлэх, гэр бүлийг дэмжих, урамшуулах, хөнгөлттэй нөхцлөөр орон сууцаар хангах, тэдний эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажил, уралдаан тэмцээн,  орон нутгийн оюутан залуучуудад чиглэсэн гамшгаас урьдчилан сэргийлэх сургалт сурталчилгааны ажлын үр дүнг үнэлж, ийнхүү аймгийн шилдэг байгууллагаар шалгаруулжээ.

Архангай аймгийн Онцгой байдлын газар нь алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 25 айлын орон сууцыг ашиглалтад оруулж, 25 алба хаагчийг хөнгөлттэй үнээр, төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр  орон сууцтай болголоо.

Мөн 2018 онд нийт  88 удаагийн гамшгаас хамгаалах сургалт дадлагыг зохион байгуулж, 20130 гаруй иргэдийг хамруулан, болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, өөртөө болон бусдад анхны тусламж үзүүлэх мэдлэгийг эзэмшүүлээд байна гэж Архангай аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж