Аялал жуулчлалын үнэлгээний ТурСтат компани Орост сноубордоор гулгах хамгийн тохиромжтой газруудын чансааг гаргасан байна. Энэ чансааг Сочигийн “Красная Поляна”, Кемеровын “Шерегеш”, Челябинскийн “Миасс” курорт тэргүүлжээ.
Үйлчлүүлэгчдийн тоо, дэд бүтцийн хөгжил, цахим орчин дахь үнэлгээг харгалзан энэхүү чансааг гаргажээ.
Эхний аравт өмнө өгүүлсэн гурвын араас Пермийн “Такман”, Красноярскийн “Бобровый лог”, Башкирийн “Абзаково” Удмуртийн "Чекерил", Новосибирскийн "Горский", Екстеринбургийн "Уктус", Татарстаны "Свияжские холмы" орсон байна.
ТурСтатын мэдээгээр сноуборрдын курортоор үйлчлүүлэгчдийн гурван сая орчим ажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ