Иоланда Коусейро Морин
Фото: @yolandamorin
Испанийн нэгэн хотын захирагчийн сонгуульд нэр дэвшигч согуулийн сурталчилгааны зурагт хуудсандаа нүцгэн зургаа тавьжээ хэмээн The Daily Mail сонинд бичжээ.
Баскийн орны Бискайя мужийн Португалете хотын захирагчийн сонгуульд “Эрх чөлөөний нам-цэвэр гар” гэх барууны намын нэр дэвшигч Иоланда Коусейро Морин сонгуулийн сурталчилгааны ер бусын арга хэрэглэв. Морин бүсгүйн нүцгэн зурагтай сурталчилгааны зурагт хуудсыг хотын гудамж талбайд байрлуулсан байлаа. Түүний чээж хэсгийн нүцэглэлтийг “Улстөрчид биднийг нүцгэн үлдээлээ” гэсэн бичгээр даржээ. Энэ намынхан зүүний “Подемас” намтай өрсөлдөн өрсөлдөгч нараа улс төрийн талбарт олон жилээр ноёрхон авлигад идэгдсэн гэж буруутгаж байгаа юм.
“Цэвэр гар” нам нь 2013 онд залилан хийсэн хэргээр Испанийн гүнж (инфанта) Кристанаг шүүхэд өгснөөр алдар нэр нь өсчээ. Намынхан нь гүнж өөрийн нөхөр Иньяки Урдангарины толгойлдог Noos Institute гэх буяны байгууллагаар дамжуулан их хэмжээний мөнгийг офшор бүст гаргасан гэдэг. Яллагч Испанийн гүнжид найман жилийн хориг ял ба хоёр сая еврогийн торгууль ноогдуулахыг шаардсан байгаа.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР