2020 онд Лена мөрөн дээгүүр гүүр тавина

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

2020 онд Лена мөрөн дээгүүр гүүр тавина

2020 онд Лена мөрөн дээгүүр гүүр тавина

Лена мөрөн дээр гүүр барих ажлыг 2020 онд эхлэх боломжтой, гэхдээ 2019 онд ТЭЗҮ-г хийж чадвал хэмээн ОХУ-ын Саха (Якутия) улсын тэргүүн Айсен Николаев РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины өнгөрсөн долоо хоногт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Лена мөрөн дээгүүр гүүр барих нь эдийн засгийн үр ашигтай эсэх талаар хөндөгдсөн юм. Якут улсын тэргүүн гүүр баригдсанаар гарах ач холбогдлыг зардлаас дээгүүр тавьж үзэхийг уриалжээ. Түүний хэлснээр гүүр тавигдсанаар БАМ болон Хойд тэнгисийн зам, мөн бусад хөрш мужуудтай харилцах чухал цэг болох бөгөөд ингэснээр зөвхөн Якут төдийгүй Алс Дорнодын хөгжилд чухал гэж Айсен Николаев хэллээ.

“Тээврийн яам гүүр барих ТЭЗҮ-г 2019 онд хийнэ хэмээн мэдэгдсэн. Хэрвээ төлөвлөсөн графикаар явбал 2019 ондоо гүйцэтгэгчийг тодруулах тендер явагдаж, 2020 онд барьж эхэлнэ” гэж Николаев хэлсэн байна.

Якутын нутгаар урсдаг Лена мөрний 20 гаруй километр үргэлжилдэг бөгөөд өвлийн цагт мөсөөр хучигдаж, хавар цөн түрэх үед 2-3 метр мөс бүхлээрээ урсдаг онцлогтой. Байгалийн эдгээр онцлогыг гүүр барихдаа онцгой анхаарах шаардлагатай байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж