Гацуур модны шинэ трэндүүд | News.MN

Гацуур модны шинэ трэндүүд

Гацуур модны шинэ трэндүүд

Шинэ жилийн баяр бол хүн бүрийн дуртай, хоног тоолон догдлон хүлээдэг баярын нэг яах аргагүй мөн билээ. Он солигдох мөч ойртсоор хүмүүсийн сэтгэл гэгэлзэж, айл бүр хоймортоо гацуур модоо засаж буй энэ үед 2018-2019 онд ямар төрлийн гацуур мод хамгийн их трэнд болж  байгаа тухай та бүхэнд хүргэе.


МИНИМАЛИСТ ГАЦУУР

Дэлхий нийт материаллаг амьдралаас зайлсхийн, нүсэр зүйлсийг халж, аль болох энгийн амьдрахыг илүүд үзэх болсон одоо үед минималист амьдралын хэв шинж гацуур модонд ч шингэжээ. Хэрвээ уламжлал болсон саглагар том гацуур, олон төрлийн өнгө өнгийн чимэглэл, том далбагар тууз танд таалагддаггүй бол олон янзын эрээн мяраан чимэглэлгүй, нэг төрлийн цөөн хэдэн тоглоомоор чимэглэсэн байгалийн гацуур илүү цэмцгэр натурал харагдахаас гадна орчин үеийн интерьер дизайнтай төгс зохицох болно. Байгаль гэдэг өөрөө тэр чигээрээ урлагийн бүтээл шүү дээ.

ЯГААН ӨНГИЙН ГАЦУУР

Нэгэн хэвийн байх дургүй үргэлж шинэ содон, этгээд сонин зүйлсийг эрэлхийлдэг нэгний сонголт бол тэр чигтээ ягаан өнгийн гацуур мод байх болно. Яагаад заавал гацуур мод бүгд адил өнгөтэй байх ёстой гэж. Мөн охидод энэ төрлийн гацуур мод таалагдах нь гарцаагүй.

УУССАН ӨНГӨТЭЙ ГАЦУУР

Цагаанаас хар луу, солонгорсон өнгөтэй гэх зэргээр ууссан өнгөтэй гацуур энэ жилийн бас нэг шинэ трэнд гэнэ. Мод нь өөрөө ууссан өнгөтэй байхаас гадна энгийн ногоон гацуурыг өнгө өнгийн чимэглэлээр уусган солонгоруулж чимэглэх нь үнэхээр өвөрмөц содон харагдах болно.

ЦЭЦГЭН ЧИМЭГЛЭЛТЭЙ ГАЦУУР

Үнэхээр эмэгтэйлэг үзэсгэлэнтэй сонголт. Мөн өнгө өнгийн цэцэгс нь зуныг санагдуулам учир өвөл болон зуны улирлын сайхан мэдрэмжийг нэг дор мэдрэх боломжтой юм. Ийм гацуурыг ихэвчлэн ганц бие бүсгүйчүүд эсвэл олон эмэгтэйчүүдтэй гэр бүл худалдан авч байгаа гэнэ шүү.

СОНГОДОГ БУЮУ УЛАМЖЛАЛТ НОГООН ГАЦУУР

Мэдээж сонгодог ногоон гацуур хэзээ ч хуучрахгүй бүх цаг үед үнэ цэнээ хадгалсаар байна. Өндөр сагсгар, гэрэл болон чимэглэлүүдээр дүүрэн гацуур модыг хараад догдолдоггүй хүн гэж үгүй. Алтлаг, улаан, ногоон өнгөтэй шилэн тоглоом, олон янзын хүүхэлдэй, цас мөсөн чимэглэл, өнгө, өнгийн гэрэл гээд хүмүүс өөрийн хүссэнээрээ гацуур модоо гоёдог шүү дээ. Мөн гэрт нэг л гацуур мод байна гэсэн дүрэм байхгүй учир хэд хэдэн гацуур ч засч болох юм.

Хэрэв та зочны өрөөндөө том гацуур зассан бол гал тогоо болон бусад өрөөндөө жижиг гацуур мод байрлуулах хэрэгтэйг интерьер дизайны “House Beautiful” сэтгүүлийн зүгээс зөвлөжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж