Монголчууд шинэ жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Монголчууд шинэ жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Монголчууд шинэ жилд хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

Шинэ он гарахад тав хоног үлдлээ. Айлууд аль хэдийнээ гацуураа засч, ширээ дүүргэх амттанаа зэхэж байгаа бол бүсгүйчүүд баярын хувцасны эрэлд гарчээ.

Гэхдээ хамгийн амттай бүхнээр ширээг дүүргэн зочдыг дайлах, хүүхдүүдийг баярлуулах, найз нөхөд, анги хамт олонтойгоо баярыг тэмдэглэхээс эхлээд өртөг өндөртэй баяр гэдэгтэй санал зөрөх хүн үгүй биз ээ.  Харин шинэ жилийн баярт та хэдэн төгрөг зарцуулдгаа тооцоолж байв уу. Энэ асуултын хариуг иргэдээс авлаа.

СУРГУУЛЬ, НАЙЗУУДЫН ШИНЭ ЖИЛ ГЭЭД ХАМГИЙН БАГАДАА 100 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

-Шинэ жил бол хүсэн хүлээдэг гоё баяруудын маань нэг. Тийм болохоор ач холбогдол өгч тэмдэглэдэг. Эмэгтэй хүн хэрэглээ өртөг өндөртэй байдаг ч миний хувьд сургуулийн шинэ жил, найзуудын шинэ жил гээд хамгийн багадаа 100 мянган төгрөг зарцуулдаг. Харин манай гэрийнхэн хүүхдүүдэд бэлэг өгч, ширээ засдаг. Энэ бүхэнд хэдэн төгрөг зарцуулдгийг тодорхой мэдэхгүй ч ойролцоогоор 200 мянган төгрөг зарцуулдаг байх”

ХҮҮХДҮҮДЭД БЭЛЭГ ӨГӨХӨД 500-600 МЯНГАН ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ

-Жилд нэг л болдог баяр болохоор их ач холбогдол өгдөг. Шинэ жилээр хамгийн их догдолж, баярладаг нь хүүхдүүд. Тиймээс тэднийг баярлуулахыг хичээдэг. Хамаатныхаа хүүхдүүдэд бэлэг өгөхөд 500-600 мянган төгрөг зарцуулдаг. Үүнээс гадна ажлын шинэ жил болон баярын ширээ засах зэрэгт чухам хэдэн төгрөг зарцуулсныг нарийн тооцож байгаагүй юм байна.

 ЖИЛ БҮР БАЯРТ ЗАРЦУУЛАХ ӨРТӨГ НЭМЭГДЭХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА

-Манайх нэг охинтой. Охинд маань хамаатнууд бэлэг өгчихдөг. Манайх залуу гэр бүл болоод ч тэр үү одоохондоо зочин багатай байгаа. Ажлын шинэ жил, баярын ширээ засах зэрэгт 150-300 мянган төгрөг зарцуулдаг. Гэхдээ жил бүр баярт зарцуулах өртөг нэмэгдэх хандлагатай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж