Биатлонч А.Шипулин зодог тайлахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Биатлонч А.Шипулин зодог тайлахаар болжээ

Биатлонч А.Шипулин зодог тайлахаар болжээ

ОХУ-ын биатлоны тамирчин Антон Шипулин зодог тайлахаар болжээ. Тэрбээр өчигдөр/2018.12.25/ энэ талаар мэдээлэл хийсэн байна. Шипулин хэлэхдээ “Арванхоёрдугаар сарын 29-д болох уралдаан миний хамгийн сүүлийн уралдаан байна. Мэдээж, энэ шийдвэрийг гаргахад олон шалтгаан байлаа. Хамгийн түрүүнд олимпийн наадамд биднийг оруулаагүй нь том шалтгаан. Манай баг форм сайтай байсан. Австрийн цагдаагийн газраас биднийг сэргээш хэрэглэсэн гэж буруутгаж эхэлсэн. Дахиад ийм шантагууд их ирнэ. Би энэ талаар гурав хоног бодож, зодог тайлахаар шийдлээ.” гэжээ.

Антон Шипулин 31 настай бөгөөд олимпийн наадмаас алт, хүрэл, ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль тус бүр хоёрыг хүртсэн юм. Тэрбээр “Сочи 2014” олимпийн наадамд А.Волков, Е.Уствгов, Дмитрий Мальшко нарын хамтаар аваргын алтан медалийг хүртэж, ард түмнээ баярлуулж байсан.  Мөн Дэлхийн цомын тэмцээнээс 11 алт, 13 мөнгө, 19 хүрэл, нийт 43 медаль хүртэж, шилдэг тамирчны тоонд удаа дараа багтсан юм.

Антон Шипулин ОХУ-ын гавьяат тамирчин цолтой биатлонч бөгөөд зодог тайлах шийдвэрээ гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж