Б.Өнөрбатын хүсэл биеллээ | News.MN

Б.Өнөрбатын хүсэл биеллээ

Б.Өнөрбатын хүсэл биеллээ

Б.Өнөрбатын хүсэл биеллээ

NEWS агентлагийн бэлтгэн хүргэдэг “Newplus” нэвтрүүлгийн баатар, 15 жил хуванцар сав түүн амьдарч байгаа Б.Өнөрбатын хүсэл биеллээ. Тодруулбал, ажлын онцлогоос шалтгаалан хувцас нь амархан бохирддог тэрбээр айлын угаалгын машиныг гуйж хувцсаа угаадаг, айлын хөлдөөгчинд гуйж мах хийдэг байсан юм. Тиймээс бусдаас хараат бусаар хувцсаа угааж, бусдыг хүлээлгүйгээр, хүссэн үедээ хөлдөөгчөөсөө махаа гаргаад хоолоо хийдэг болохыг хүсч байсан юм. Түүний энэ хүслийг “PC mall” электрон барааны дэлгүүрийн хамт олон биелүүлээ.

  ХҮМҮҮС ИХ САЙХАН ХАНДАХ БОЛСОН

-Нэвтрүүлэгт оролцох үедээ угаалгын машин, хөлдөөгчтэй болохыг хүсч байна гэж ярьж байсан. Харин өнөөдөр хүсэл тань биеллээ. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Хогтой ноцолддог болохоор хувцас амархан бохирддог. Хувцсаа угаахдаа айлын угаалгын машинаар гуйж угаадаг байсан. Бас багахан мах авахаараа айлын хөлдөөгчинд хийдэг байсан. Энэ тухайгаа нэвтрүүлгийн үеэр ярьж байсан. Харин өнөөдөр угаалгын машин, хөлдөөгч, агаар цэвэршүүлэгчтэй боллоо. Одоо айлын хүн хэзээ ирэхийг хүлээх шаардлагагүй боллоо. Хүслийг минь биелүүлж угаалгын машин, хөлдөөгч, эрүүл мэндэд минь анхаарч агаар цэвэршүүлэгч бэлэглэсэн “PC mall”-ын хамт олондоо баярлалаа.

-Та мотоциклтой болсон байсан уу. Яагаад харагдахгүй байна вэ?

-Танай нэвтрүүлэгт орсны дараа хүмүүс их сайхан хандах болсон. Зарим нь халуун цай, хоол ав гээд мөнгө өгч байгаа. Нэг улаан мотоциколтой болсон. Өвөл тэрийгээ унаж явахаар даараад байдаг юм билээ. Бас жижигхэн юм болохоор юм ачиж явж болохгүй юм билээ. Өгсүүр газар явахаар арагш савж унах гээд байгаа юм. Би жолоодож яваад хоёр удаа савж унасан. Нэг унахдаа гүприйг нь хагалчихсан. Тэгээд тэр улааныгаа Замын цагдаагийн ойролцоо нэг газар хадгалчихсан байгаа. Би сар бүрийн 15-нд хороолол орж, өрхийн эмчдээ үзүүлж, халамжийн мөнгөө авдаг юм. Тэр үедээ улааныгаа унавал зүгээр юм билээ. Харин ажлаа хийх үед надад гурван дугуйтай мотоцикл л их зохимжтой юм билээ.

БИД ТҮҮНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЧ БАЙНА

“PC mall” электрон барааны дэлгүүрийн маркетингийн менежер Б.Амарсанаа

Энэ үеэр “PC mall” электрон барааны дэлгүүрийн маркетингийн менежер Б.Амарсанаа “Б.Өнөрбат ахын талаарх видеог үзсэн. Ингээд 15 жил архи уулгүй, амьдралын төлөө тэмцэж байгаа ахыг үнэлсэн. Тиймээс манай хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд түүний хүслийг биелүүлэхийг зорьсон. Ингээд “Haier” брэндийн хагас автомат угаалгын машин, хөлдөөгч болон энэ улиралд хамгийн эрэлттэй, борлуулалттай байгаа “Air Pro” брэндийн агаар цэвэршүүлэгч бэлэглэж байна. Энэ агаар цэвэршүүлэгч нь агаарыг 99.97 хувь цэвэршүүлдэг. Бид түүнд болон нийт иргэдэд эрүүл энхийг хүсч байна” гэлээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
93
ЗөвЗөв
8
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-26 66.181.181.58

Sain hun bna. PC mall d amjilt husie

Avatar

Зочин 2018-12-26 202.131.225.178

Bayarlalaa. Nudee olson saihan beleg

Avatar

Зочин 2018-12-26 202.170.71.157

saihan beleg bn

Avatar

Zochin 2018-12-26 75.82.188.203

Pc mall mundag bn.

Avatar

V 2018-12-26 202.9.42.212

Pc mallihond amjilt husy!

Avatar

Зочин 2018-12-26 202.131.227.114

PC Mall-ийн хамт олонд аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Ядарч зовсон, хүнд байдалд орсон элэг нэгт Монголчууддаа тусламжийн гараа байнга сунгаж байгаарай. Та нараараа бахархаж байна.

Avatar

Зочин 2018-12-26 66.181.167.191

санаа сайн бол заяа сайн гэж…..монгол үг байдаг …….баярлалаа..ёстой нүдээ олсон бэлэг гэж энэ дээ.

Avatar

b 2018-12-26 66.181.168.8

bolj bn, bayarlalaa

Avatar

бодлын хулгайч 2018-12-26 66.181.167.53

ЭНЭ ЧИНЬ Л ЁСТОЙ НҮДЭЭ ОЛСОН БЭЛЭГ БАЙНА ДАА. ЖИНХЭНЭ ШИНЭ ЖИЛИЙН БЭЛЭГ. БАЯРЛАЛАА PC MALL

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж