Ливийн Гадаад хэргийн яам руу автомат буугаар шүршжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

Ливийн Гадаад хэргийн яам руу автомат буугаар шүршжээ

Ливийн Гадаад хэргийн яам руу автомат буугаар шүршжээ

Ливи улсын нийслэл Триполи хот дахь олон улсын хамтын нийгэмлэгээр албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Засгийн газрын Гадаад хэргийн яамны барилгад автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүд халдаж, нэг хүний аминд хүрчээ.

Тухайн үед барилга дотор байсан улстөрч Гума Эл-Гаматигийн хэлснээр нэгдүгээр давхарт тэсрэх бөмбөг дэлбэрэх чимээ гарах үеэр халдагч этгээдүүдийн нэг нь амиа алдсан байна. Халдлагын улмаас нэг хүн амиа алдаж, арван хүн шархадсан хэмээн тус улсын Эрүүл мэндийн яамнаас өчигдөр/2018.12.25/ мэдээлж байсан бол оройны байдлаар нас барсан хүний тоо гурав болж нэмэгдсэн байна.

Халдлага Гадаад хэргийн яамны барилгын гадаа амиа золиослогч бөмбөг дэлбэлснээр эхэлсэн бол нэгдүгээр давхарт нь дэлбэрэлт явагдаж, гадаа нь буудалцаан болсон аж.

Хамгийн сүүлд Ливи улсын үндэсний газрын тосны компанид есдүгээр сард “Лалын улс” бүлэглэл халдаж, хоёр хүний аминд хүрсэн юм.

Ливи улсад “Лалын улс” болон “Аль Кайда” бүлэглэл үйл ажиллагаагаа явуулдаг ч одоогоор Гадаад хэргийн яаманд халдсан этгээдүүд ямар зорилготой байсан нь тогтоогдоогүй байгаа юм. Харин Ливийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр халдлага үйлдсэн этгээдүүдийн гурав нь “Лалын улс”-ын гишүүн байж магадгүй аж.

Ливийн Гадаад хэргийн сайд халдлагад өртөөгүй байна.

Эх сурвалж: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж