“Сэлэм” С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно | News.MN

“Сэлэм” С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

“Сэлэм” С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

“Сэлэм” С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Олон нийтийн газар сэлэм эргүүлэн танхайрсан С.Бямбацогт нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжжээ. Тодруулбал, С.Бямбацогт, А.Одмөнх, Г.Ганхуяг, Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2018.12.26/ 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах, гэм буруутай эсэхийг хэлэлцэж, шүүх хурлыг товлох юм.

Сануулахад, 2017 оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт байрладаг“Castle” диско баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, тэдний нэг С.Бямбацогт нь сэлэм эргүүлж бусдын биед халдахыг завдсан юм. Үүгээр зогсохгүй С.Бямбацогт нь хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа хар тамхины хэрэгт холбогджээ.

Хуулийн байгууллагаас С.Бямбацогт нарыг Эрүүгийн хуулийн 20.7-1, 20.16-2.1, 11.6-1-д зааснаар буруутгаад буй.

Тухайлбал, 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

16.2 дугаар зүйл. Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах

1.Хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

чи 2018-12-26 192.82.64.153

Ийм овилоггүй амьтаныг шуудхориоч бүтэн жил юу хийж байнаа шүүх бас л нэг том ах эгчтэй амьтан даварсан хулгай вэ

Avatar

Зочин 2018-12-26 59.153.114.203

ЯЛЫГ НЬ ӨГӨӨД ЯВУУЛААЧ

Avatar

Зочин 2018-12-26 64.119.21.213

Ил тод чинжаал барьчихсан согтуу явж байхад нь тоглоомон сэлэм байсан гэж цагдаа хамгаалах гэсэн гээ биз. Одоо шүүх нь яаж шүүхийг харъя

Avatar

Зочин 2018-12-26 64.119.17.224

Энэ хэргийг яаж шүүхийг харцгаа монглчууд аа нь нөхөр аягүй бол хятад цус холилдсон нөхөр байгаа даа

Avatar

Монгол 2018-12-26 64.119.17.224

Элбэгдорж шүүхийн цалин нэмээд шударга болно гэж хошгоруулсан одоо хар хамгийн их авилга авдаг газар болсон байна гэж АТГ мэдээлж байга шүү дээ монголыг ийм болгосон Элбэшдоржийг шүүх хэрэгтэй ер нь хятад гарал угсаатай хүмүүс монголын төлөө биш гэдэг нь харагдаад байна шүү монголчуудаа сонгуулиа зөв сонгоцгооё

Avatar

Санал 2018-12-26 172.58.136.137

Мааньтийн анги руу балетчинаар явуул. Алцан зогсолттой бацаан асман хулгайч нарыг уйдаахгүй.

Avatar

Монгл 2018-12-26 64.119.17.224

Энэ новшийг өөрийн сэлэмээр өөрийн толгойг нь таслаад хая монгол нэг хог новшноосоо салаал биз

Avatar

Зочин 2018-12-26 66.181.178.96

Cvg

Avatar

Зочин 2018-12-26 202.9.42.253

Ийм хөгийн эрийг даврааж, толгойг нь илээд хөнгөн шийтгэл оноогоод өнгөрөх эсэхийг нь олон нийт ажиглаж байгаа. Төр, хуулийн засаглал хэр шудрага, хүчтэй байгааг нь илтгэх нэг жишээ.

Avatar

Зочин 2018-12-26 202.9.43.255

Хөлний зогсолт яг х***а шүү хаха

Avatar

Зочин 2018-12-26 202.9.43.255

Ийм сагсуу мэдрэл муутай юмыг шууд сэлмээр 2 хуваах хэрэгтэй

Avatar

Zochin 2018-12-26 66.181.177.189

Neeree, selem bariad zogsoj baigaa ni ee, yag neg laahaij poohoison hujaa shuu. "Er hun" yamar gyarhai ajiglav aa, bur elgee hushtul ineelee.

Avatar

Монголын хуулийнхан ч дээ 2018-12-26 66.181.178.21

Ийм тодорхой хэргийг шийдчихэж чадахгүй жил гаран болох юм даа. Монголын хууль ч гэж дээ. Замхруулах гээд л арга саам эрсэн. Монгол хэцүүднээ

Avatar

er hvn 2018-12-26 122.201.28.8

zadarsan selemchin hujaa zaluu zohih shiitgelee edleh ni zvitei. barisan selem huliin taviltiig ni sain har daa. iim mongol hvn bdaguu???

Avatar

Зочин 2018-12-26 66.181.168.131

20.16.-2.1 Олон нийтийн амгалан тайван байдлыг з****г, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж алдагдуулах гэсэн заалт байгаа шүү, 16.2- буруу зүйлчлэлийг тавьсан байна шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж