“Сэлэм” С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Хуучирсан мэдээ: 2018.12.26-нд нийтлэгдсэн

“Сэлэм” С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

“Сэлэм” С.Бямбацогт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болно

Олон нийтийн газар сэлэм эргүүлэн танхайрсан С.Бямбацогт нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, шүүхэд шилжжээ. Тодруулбал, С.Бямбацогт, А.Одмөнх, Г.Ганхуяг, Ц.Ган-Эрдэнэ, Б.Элбэгсайхан нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2018.12.26/ 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ. Урьдчилсан хэлэлцүүлгээр хэргийг мөрдөн байцаалтад буцаах, гэм буруутай эсэхийг хэлэлцэж, шүүх хурлыг товлох юм.

Сануулахад, 2017 оны арваннэгдүгээр сарын 11-12-нд шилжих шөнө Баянгол дүүрэгт байрладаг“Castle” диско баарны үүдэнд хэсэг залуус танхайрч, тэдний нэг С.Бямбацогт нь сэлэм эргүүлж бусдын биед халдахыг завдсан юм. Үүгээр зогсохгүй С.Бямбацогт нь хуулийн байгууллагад шалгагдаж байхдаа хар тамхины хэрэгт холбогджээ.

Хуулийн байгууллагаас С.Бямбацогт нарыг Эрүүгийн хуулийн 20.7-1, 20.16-2.1, 11.6-1-д зааснаар буруутгаад буй.

Тухайлбал, 11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

16.2 дугаар зүйл. Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах

1.Хүүхдийг байнгын согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

20.7 дугаар зүйл. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах

1.Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж