Э.Анхбаяр дэлхийн тайзнаа тэргүүлж, эх орондоо ирэв

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Э.Анхбаяр дэлхийн тайзнаа тэргүүлж, эх орондоо ирэв

Э.Анхбаяр дэлхийн тайзнаа тэргүүлж, эх орондоо ирэв

Хил хязгааргүй тал нутгийн дуучид дуурийг гайхамшигтайгаар амилуулж, дэлхийн сонгодог урлагийн тайзыг монгол дуучид эзэлсээр байгаа. Тэдний нэг нь Соёлын тэргүүний ажилтан Э.Анхбаяр. Тэрбээр Оросын алдарт хөгжмийн зохиолч Н.А.Римский-Корсаковын нэрэмжит 11 дэх удаагийн олон улсын дуурийн дуулаачдын Б зэрэглэлийн уралдаанд Дуурь болон Романс гэсэн хоёр төрөлд өрсөлдөж тэргүүн байрт шалгарсан бөгөөд өчигдөр /2018.12.24/ эх орондоо ирлээ.

Өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхим болон алдарт Мариинский театрт болсон дэлхийн аварга шалгаруулах уралдаанд манай улсаас дуучин Э.Анхбаяр, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Б.Дэлгэрбаяр нар ур чадвараа сорив. Тэмцээнд 20 гаруй орны 270 орчим мэргэжлийн дуучид хүч сорьсон юм. Энэ үеэр дуурийн дуучин Э.Анхбаяр Хөгжмийн зохиолч Б.Шаравын "Монголын тал нутаг" дуугаар оролцож тэргүүн байр эзэлсэн билээ.

Э.Анхбаяр одоогоор Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа. Тэрбээр энэхүү уралдаанд амжилттай оролцсоноор гурав дахь В зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртэж байгаа юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж