Д.Лүндээжанцан: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх боломжгүй | News.MN

Д.Лүндээжанцан: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх боломжгүй

Д.Лүндээжанцан: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх боломжгүй

Д.Лүндээжанцан: УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэх боломжгүй

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдод хандан албан тушаалаасаа сайн дураараа чөлөөлөгдөхийг шаардсан шаардлага хүргүүлсэн билээ. УИХ-ын дарга М.Энхболд уг асуудлыг Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргаж өгнө үү хэмээн Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн юм.

Тэгвэл өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, тус байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан дээрх шаардах бичгийг уншиж танилцуулсныхаа дараа “Энэ асуудлыг манай Байнгын хороогоор хэлэлцэх боломжгүй” гэж үзэж байгаагаа хэлэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ЛҮНДЭЭЖАНЦАН:

-Монгол Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх хоёр төрлийн дэг бий. Нэгдүгээрт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа, түүнийг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах” тухай зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.3-10.7-д заасан дэг байна. Энэхүү дэгийн дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын даргыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх, огцруулах эсэх асуудлыг хуралдаанаараа хэлэлцэн холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан 5 үндэслэлийн аль нэг нь хангагдсан байх ёстой. Үүнд:

  • Нас барсан;
  • Өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг УИХ хүлээн авсан;
  • Хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
  • Үндсэн хуулийн цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан;
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдсан гэсэн 5 үндэслэлээс аль нэг нь үүссэн тохиолдолд Улсын Их Хурлын тухай хуулийн 10.3-10.7-д заасан дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах хууль зүйн нөхцөл үүснэ.

Гэтэл УИХ-ын даргаас Байнгын хороонд шилжүүлсэн асуудлаар энэ таван үндэслэлийн аль нь ч бүрдээгүй учраас хэлэлцэх боломжгүй гэж үзэж байна. Нэг ёсондоо хууль зүйн бүрдэл байхгүй байна.

Хоёрдугаарт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх журам”-ыг зохицуулсан 32 дугаар зүйлд заасан дэгээр УИХ-ын даргыг огцруулах, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж болно. Энэхүү дэгээр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж холбогдох санал, дүгнэлт гаргахын тулд УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт гарсан байх шаардлагатай. Цэцийн дүгнэлт гараагүй тохиолдолд бид энэхүү дэгийг баримтлах боломжгүй байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудад заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар асуудлыг хэлэлцэх боломжгүй байна. Энэ талаар УИХ-ын даргад хариуг нь өгнө. Асуудлыг хэлэлцэх асуудлаас хаслаа гэж тодотгосон юм.

Ийнхүү УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах, чөлөөлөх хууль заасан үндэслэл бүрдээгүй байна гэж үзээд асуудлыг хэлэлцсэнгүй. УИХ-ын даргын байнга хэлж байгаа “Хуулийг би ч, УИХ ч зөрчих ёсгүй” гэсэн зарчмыг Төрийн байгуулалтын байнгын хороо ч баримталж байна. Тиймээс хууль бус шаардлага тавьсан гишүүд шаардлагаа буцааж авах, УИХ-ын дарга М.Энхболд хуулийн дагуу сонгогдсон парламентын спикерийн эрх, үүргээ хэрэгжүүлэх, улмаар УИХ-ын үйл ажиллагаа гацаанаас гарах боломж бүрдэж байна.

Ингээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэц 42 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Учир нь, сонгуульд нэр дэвших төрийн албан хаагчийн сонгогдох эрхийг зөрчсөн байна хэмээн тайлбарлаж буй. Үүний дагуу УИХ-ын Төрийн байгууллатын байнгын хорооноос Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулсныг хэлэлцсэн юм.  Уг төсөлд  "Сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч сонгууль товлон зарласнаас хойш тав хоногийн дотор ажлаасаа чөлөөлөгдөнө" гэсэн заалт оруулжээ. Энэхүү саналыг нь Төрийн байгуулалтын байнгын хороо дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо.

Үүгээр байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-25 202.21.100.210

Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд (2018 онд 5 жил буюу 60 сар, 2019 онд 6 жил буюу 72 сар, 2020 онд 7 жил буюу 84 сар) төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно: гэж заасан мөртлөө Цэргийн тэтгэврийг дараалсан 5 жилд төлсөн шимгэлээс тооцохоор 2019 оноос шийдвэрлэсэн байна . Энэ энгийн иргэд чинь хохирч байна: АНХААР

Avatar

Зочин 2018-12-25 202.21.100.210

Тэтгэвэр тогтоолгох хөдөлмөрийн хөлсийг даатгуулагч тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 2О жилийн доторх аль дуртай дараалсан 7 жилд (2018 онд 5 жил буюу 60 сар, 2019 онд 6 жил буюу 72 сар, 2020 онд 7 жил буюу 84 сар) төлсөн шимтгэлээс тооцож гаргасан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дор дурдсан журмаар бодож тодорхойлно: гэж заасан мөртлөө .цэргийн тэтгэврийг дараалсан 5 жилд төлсөн шимгэлээс тооцохоор 2019 оноос шийдвэрлэсэн байна . Энэ энгийн иргэд чинь хохирч байна:

Avatar

зочин 2018-12-25 124.158.90.3

Хуулийн дагуу үнэн зөв хариулт бол энэ!!!! УИХ-ын гишүүд хууль хамаагүй гэвэл жирийн иргэд нь яах естой бол….

Avatar

Uher Mongolchuud 2018-12-25 103.10.22.210

Ish ish uruvdultei ch ulsuud yumdaa Oyunhorol, Batzandan, Ayursaihan metiin nuhduuded itgeed yavj l baidag. Bugd l adilhan turiin mungiig shamshigduulj idej bga shde. Ta nariin naad shuteed baigaa humuus chini uursduu yag tseverhen shudraga humuus yag mun uu??? 286say $iig idsen Yerunhiilugch, odoogiin hurelsuhtei niiltsen Mongol ulsiig zalgigah gj bhd teriig oilgohgui bj Mongol Mongol gj tseejee deldeed yanam beee minii Mongoliin uruvdultei ard tumen mini.

Avatar

Зочин 2018-12-25 202.72.245.194

ГЭМТ ХЭРЭГ ХИЙСЭН НЬ ИЛЭРЧИХЭЭД БАЙНА. ҮНДСЭН АЖИЛ БОЛОХ УИХ ХУРАЛДААНЫГ ЯВУУЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХГҮЙ БАЙНА. ХАЛАХАД ХАНГАЛТТАЙ ШАЛТГААН БИШ ҮҮ? ОДОО ТЭГВЭЛ ҮХҮҮЛЭХ Л ҮЛДСЭН ЮМ УУ? БУРХАН БУГЫН АЛЬ НЭГ НЬ ТААЛЛЫГ НЬ ГҮЙЦЭЛДҮҮЛСҮГЭЙ!

Avatar

Zochin 2018-12-25 202.126.89.217

Lundee yah ve de huuli n iim uym chin,oor arga l haih uldej dee

Avatar

c bayar 2018-12-25 50.255.84.190

LUNDAA go away. Fuck

Avatar

zocnin 2018-12-25 69.76.229.35

LUNDEE GEJ YNEGNII ARIS NOMORSON 2DAHI ENHBOLD UM SHUUDEE UUNIIG ENHBOLDTOI HAMT TOROOS ZAILUUL IH HOR HUTGAGCN DANDAA ARD NI ULDDEG OOROOR HELBEL M,A,NAMIIN HOR HUTGAGCN HOGSHIN TOGTSOGIIG HURDAN 1 MINUTIIN CN OMNO ZAILUUL HURELSUHEE NAM CNIN JAAHAN TSEVERLEGDENEE

Avatar

Иргэн 2018-12-25 103.26.194.210

Салаавч май май май лүндээ төгцөгөө май май

Avatar

Зочин 2018-12-25 103.26.194.210

МАЙ ЛҮНДЭЭ АЛЧИХАН ШҮҮ ТӨГЦӨГ МИНЬ ЧМАШИГ ХӨГШИН АВСАА БЭЛДҮҮЛЭЭД БАЙ п***а МИНЬ

Avatar

Огцрооч ээ 2018-12-25 66.181.161.109

12сарын 27 нд талбай дээр цуглацгаая

Avatar

ZOCHIN 2018-12-25 106.68.78.253

ENE LUNDEEJANTCAN SHAL HUDLAA HUULCH .ENHBOLDIIN 60 TERBUMIIG L OILGOHGUI TCARAILNA GEDEG CHINI YLGAAGUI HULGAICH L BAIHGUI YU. HULGAICHID HULGAICHAA MONHOD OMOORNO.TEGEHGUI BOL OORIIG N ILCHILNE SHDEE.NYMDORJ BOL HARIN HUN YMAA.ENENII HAJUUD…YLGAAGUIL NEG UEIINHEN BIZDEE…

Avatar

Зочин 2018-12-25 66.181.161.42

Хэт их шунасан хүнд төрийн жолоог бүү атгуул…Женко, Хүүк 2 их шунаж бна даа. Ард түмэн минээ дараа нь энэ 2-оос салах гэж бүр их зовох вий. Одоо бол Ми-ийн хүч суларсан бна. Эрх мэдэл тэнцэж бна шүү. Нөгөө 2 хүчтэй болчихвол ирээдүйн Венесуэл шиг юм болох вий. Попууд шүү… сайн бодож байж хөдлөөрэй таминь

Avatar

Зочин 2018-12-25 182.160.0.42

mongol turiin gurwan undurlug gurwuulaa zailaa ulsiin ih hurliin darga ni 60 terbumiin asuudaltai erunhii said ni jijeg dund uildwerleliin sangaas alban tushaalaa ashiglaad duudee 950 say awaad ugchihsun buh saiduud ni JDU-gees zeel huwiinhaa bolon hamaatan sadandaa awaad ugchihsun , erunhiilugch ni tumur zamiin heregt holbootoi buzartai gurwan tolgoi mongol ulsiig maani zalgij baindaa ted suudliinhaa tuluu heregeee darah gej ulairch baigaagaas bish ard tumenee bodoogui shaaruud z**l

Avatar

showman 2018-12-25 104.59.120.41

Цэц, төрийн эрхийг хууль бусаар авахаар завдсан гэж дүгнэлт гаргах хэрэгтэй, гэвч цэц мэц нь дээрх хөх тэнгэртэйгээ ми-гийн халаасанд л байдаг бололтой.Уг нь Ми-гээс өөр хүн бол бүх хүнд үзэн ядагдаж ад болж байхаар өөрөө зайлчих л байсан, ширэн нүүрт

Avatar

Зочин 2018-12-25 202.179.31.8

авилгачин парлемент, малнаас доор УИХ-ын даргатай парлемент

Avatar

Зочин 2018-12-25 64.119.27.28

Иргэд м.энхболпыг зайлахыг хүсээд байна. Би мөн адил. Яагаад, юунд хорогдоод үхэх бйана. Хууль гэж байна уу? Төр гэж М.Эхнболд уу?

Avatar

М.Энхболд өргөдлөө өгөөд огцор 2018-12-25 64.119.26.168

Монгол улсын дампуурсан энэ нийгэмд энэ цаг үед амьдрах гэж зүтгэж яваа жирийн иргэн хэн ч байсан М.Энхболд МАНАН бүлэглэлийг үзэн ядаж байна. Та нар 9 үеэрээ тамд унана. Олны зовлон оломгүй шүү ….

Avatar

Лавлаа 2018-12-25 103.229.123.20

Тийм юм аа Харин Их Хурлын дарга өөрөө Улсын Их Хурлын тухай хуулийн 10.2-т заасан 5 -2-ийн бусад гэдэгт хамааруулан огцрох хүсэлт гаргасан тохиолдолд хэлэлцэж болох л юм шиг ээ

Avatar

Зочин 2018-12-25 202.21.106.126

МОНГОЛЫН ТӨРИЙГ МАНАНГИЙН МАФИЖСАН ОЛИГАРХИ 30 ГЭР БҮЛ ТЭДНИЙ НЭГ БОЛСОН ХҮЗҮҮГҮЙ ТАРВАГА, МОГОЙ БАДАМЖУНАЙ, УБ ХОТЫН ӨНӨӨГИЙН ТҮГЖРЭЛ, АГААРЫН БОХИРДЛЫГ ҮҮСГЭСЭН ГАЗРЫН ПАНЗЧИН АВИЛГАЧ МИЕЭГЭЭС ЦЭВЭРЛЭХ АРД ТҮМНИЙ ЭСЭРГҮҮЦЛИЙН ЖАГСААЛД 2018-12-27-НД СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЦУГЛАЦГААЯ

Avatar

Зочин 2018-12-25 202.21.106.126

МОНГОЛЫН ТӨРД ШУРГАЛСАН МАНАНГИЙН МАФИЖСАН ОЛИГАРХИ АВИЛГАЧ МИЕЭ ХҮЗҮҮГҮЙ ТАРВАГА ТЭРГҮҮТЭЙ ТАРААС ТАРСАН ТЭРБУМТАН АВИЛГАЧ ЛУЙВАРЧИН ХУЛГАЙЧ УЛС ТӨРЧДИЙН ХОШНОГО ДОЛООСОН ХЭДЭН ГАРУУД БАЙХ ЮМ АА

Avatar

Зочин 2018-12-25 202.21.106.126

ЭНЭ ЗӨНӨСӨН ӨВГӨН МОНГОЛЫН ТӨРД БАЙСААР БАЙГААМУУ ЗАЛУУЧУУДДАА ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ ДҮҮ БАЯРСАЙХАН НЬ САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООГ УДИРДАХ ХУГАЦААНДАА БАНК БУС БАЙГУУЛЛАГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ 150 САЯЫН АВЛИГАТАЙ БОЛГОСОН ОДОО ТӨРИЙН БАНКИНД ЗАХИРАЛ БОЛГОСОН МИЕЭГИЙН ХОШНОГНЫ ҮС

Avatar

Зочин 2018-12-25 66.181.183.70

Монголын төрийг зайдалсан данжаадыг өмгөөлөх нь дэмий дээ

Avatar

Багш 2018-12-25 150.129.140.114

Ёс ёмбогор,төр төмбөгөр гэдэгсэн.Хууль ёс гэдэг нь Ёс нь тэргүүнд явдаг.Ёсыг хэрэгжүүлэх боломж олгож хуульчилдаг.Ёс нь зөв буруу,үнэн худлыг өгүүлдэг.Хууль нь тэдгээрийг баримтлуулахын тулд юм.Жишээ нь:
Хүн ахтай дээл захтай үүнийг хуульчлах хэрэггүй.Харин хүн алж болохгүй гэдгийг,хулгай хийж болохгүй гэдгийг хуульчилж мөрдүүлэхийн тулд юм.Хулгай хийх,хүн а**х зэрэг нь буруу,хүний үйлд харш учраас хуульчилсан.Учир нь үүнийг хуульчлахгүй зөнд нь тавьбал,нэг бол хүнийг а**а,аль эсвэл өөрөө үхнэ.

Avatar

зочин 2018-12-25 66.181.177.174

ёстой л хуульч хүн юм тийм байлгүй дээ

Avatar

Онигоо: 2018-12-25 202.131.245.243

… Хуулиа л дагана даа …. ккккккккк

Avatar

Зочин 2018-12-25 119.40.98.10

Зөв худал хуурмаг төр хэзээ ч бүрэлдэж болохгүй.

Avatar

Зочин 2018-12-25 139.5.218.125

Энхболдыг биш, Хүрэлсүхийг яаралтай зайлуулах ёстой юм. Тэрбээр төр, намыг хуваасан, толгойлж байгаа ЗГ нь ЖДҮчин Засгийн газар болсон зэрэг нь нэг байтугай хэд огцруулах ноцтой шалтгаан юм. УИХ-ын дарга руу нүдээ анин дайрч байгаа нь чухам үүнтэй холбоотой

Avatar

Зочин 2018-12-25 103.229.122.149

ЗӨВ НЭГ ХҮН РҮҮ ХЭТ ИХ ДАЙРЧ БАЙГАА НЬ ЕРДӨӨ Л ЭРХ МЭДЭЛ БУЛААЛДСАН АСУУДАЛ ГЭЖ ХАРЖ БАЙГАА ЯРЬЖ ХЭЛЭЛЦЭЭД ШИЙДЭХ АСУУДАЛ, АРГА ЗӨНДӨӨ Л БАЙГАА ОДОО БИ СҮҮЛДЭЭ ЭНХБОЛДЫГ ӨМӨӨРӨРМӨӨР САНАГДАЖ БАЙГАА АРАЙ Л ДЭНДҮҮ ЮМ ӨӨРСДӨӨ СОНГУУЛИЙН ҮЕРЭЭР ЮУ ЮУ ГЭЭД ЯРЬЖ ДАГАЖ ГҮЙЖ БАЙСАН БИЛЭЭ ОДОО ЯАЖ БАЙГАА ЮМ ҮНЭНДЭЭ АДИЛХАН ХОГ НОВШНУУД БАЙНА ШҮҮ ДЭЭ. НЭГ ХҮНИЙГ БАРЬЖ ИДЛЭЭ АРАЙЛ МУУХАЙ ЮМ ЭНЭ БОЛ МОНГОЛЧУУДЫГ ХООРОНД НЬ ХУВААЖ ҮЗЭН ЯДАЛТААР НЭГ ЭРХ МЭДЭЛТЭН НӨГӨӨГӨӨ Л БАРЬЖ ИДЭХ ГЭСЭН АРГА ГЭЖ ХАРАГДААД

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа 2018-12-25 64.119.18.29

1/Лүндээгийн зөв. М.Энхболд өөрөө л өргөдөл гаргахаас өөрөөр түүнийг огцруулах боломжгүй.ХҮЧЭЭР ОГЦРУУЛАХ ГЭЭД БАЙГАА НЬ ЗӨӨЛӨН ХЭЛЭХЭД ОНОВЧГҮЙ, ХАТУУХАН ХЭЛЭХЭД БҮДҮҮЛЭГ АРГА. МАН нам дотроо зөвшилцөх хэрэгтэй.ЗӨВШИЛЦЛИЙН ЗАМААР Л ЭНХБОЛДЫГ ЧӨЛӨӨЛЖ БОЛНО.2/Төрийн алба, улс төр хоёрыг зааглах явдал төрийн албаны шинэтгэлийн чухал хэсэг.ИЙМЭЭС ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧ УЛС ТӨРД ОРОХ гэж байгаа бол ажлаа өгдөг, дахин төрийн албанд орохдоо шалгалт өгдөг зарчимтай. "Санаа хувирсан хүн" гэдэг юм.

Avatar

Зочин 2018-12-25 202.131.245.243

Ордны нэг муу буг. Сумьяа, Аса хоёрын нутгийн хуурай ах нь.

Avatar

Зочин 2018-12-25 202.9.43.63

Завхруулах болохоороо хулиа уландаа гишгэчихээд хариуцлага тооцох болохоороо хууль яриад байдаг ….? Болж байна гэж үздэг юм бх даа чааваас

Avatar

жак ма 2018-12-25 124.158.107.35

Лүндээжанцан зөнөг

Avatar

Зочин 2018-12-25 202.21.106.114

Хуулийн дагуу л ажиллах нь зөв.

Avatar

Зочин 2018-12-25 202.21.106.114

МАН-хан хуулийн дагуу л ажиллахгүй бол дараа нь та нарыг хууль бусаар тараах аюул байгаа шүү.

Avatar

Зочин 2018-12-25 43.228.131.206

Миеэ биш төрийн хутгуур, хулгайч, хорчин ЖАНХУУ, Ухнасүх нарыг зайлуулж, үтэр түргэн шоронд илгээх хэрэгтэй, энэ 2 новшоос болж монголын төр гацлаа

Avatar

Зочин 2018-12-25 66.181.183.70

мэлгэр данжаад мие-г эрээн нь рүү шаахай, хөвөнтэй ногоонтой нь хөөж явуул аан бас эхнэр хүүхдүүдтэй хамт

Avatar

Зочин 2018-12-25 202.179.2.147

Нөгөө л нэг юмаа яриад байж л байх юм аа, та нараас шинэ зүйл юу ч гарахгүй, гадаадаас тусламж гуйя яг 1921 он шиг

Avatar

Зочин 2018-12-25 203.217.139.225

Ард түмэн жагсах болоод Миеэ өөрөө ёс суртахуунтай байж болих гэсэн зам л байна даа.

Avatar

Зочин 2018-12-25 202.126.89.29

Элчингээр явуулчихаач

Avatar

Зочин 2018-12-25 27.123.214.2

Шагнал юм уу, шийтгэл юм уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж