Санта Клаусыг дуурайж байгаад гэрийнхээ янданд гацжээ

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Санта Клаусыг дуурайж байгаад гэрийнхээ янданд гацжээ

Санта Клаусыг дуурайж байгаад гэрийнхээ янданд гацжээ

Австрийн Линц хотод Санта Клаус болж тоглож байсан 14 настай хүүхэд гэрийнхээ янданд гурван цагийн турш гацсан байна. Хүүгийн уйлах дууг хөрш нь сонссоныхоо дараа яаралтай тусламж дуудан, гэрийнх нь янданг нураалгаснаар эсэн мэнд гарган авчээ.

Түүний хөрш, 49 настай Мухаррем Даваа гаригийн  /2018.12.24/ өглөө 03:30 минутын үед орилох дуу чимээ сонсогдсоны улмаас хажуугийн байшин руугаа очсон ч гэрт нь хэн ч байсангүй. Хүүгийн орилох дуу сонсогдсоор байсан тул Мухаррем байшингийнх нь дээвэр дээр авирч гараад, яндан руу нь шагайж үзвэл хүү дотор нь гацсан байжээ. Азаар тэднийх гал түлээгүй байсан аж. Тэрбээр цагдаа, гал сөнөөгчдийг дуудан, гэрийнх нь ханыг нураалгаж, янданд гацсан хүүг гаргасан байна.

Хүү даарч бээрсэн, биедээ олон шалбархайтай байсан нь тийм ч ноцтой биш байжээ. Гэрийнхэн нь түр хугацаагаар өөр хот руу явсан хойгуур гэртээ ганцаараа хонож байсан тус хүү Санта Клаус болж тоглож байгаад, байшингийнхаа дээвэр дээр гарч, яндангаар бууж үзэх хүсэл төрсөн хэмээн цагдаа нарт мэдүүлсэн байна.

Эх сурвалж: DW

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж