Оросын "тагнуулч" эмэгтэйн хорих хугацааг сунгажээ

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Оросын "тагнуулч" эмэгтэйн хорих хугацааг сунгажээ

Оросын "тагнуулч" эмэгтэйн хорих хугацааг сунгажээ

АНУ-ын шоронд хоригдож буй, ОХУ-ын иргэн Мария Бутинаг хорьж шалгах хугацааг сунгасан талаар бүсгүйн аав Валерий Бутин мэдээлжээ. Түүний хэлснээр, охиныг нь арванхоёрдугаар сарын 19-нд хорих төвөөс шилжүүлэх байсан ч шоронгийн захиргаа энэ сарын 26-ны өдрийг хүртэл хорихоор шийдвэрлэсэн байна. Мөн тэрээр охиныг нь хоёрдугаар сарын 26-ны өдөр хүртэл үргэлжлүүлэн хорьж болзошгүй байгаа талаар мэдээлжээ.

Бутинагийн аав охин нь нэг өрөөнд хамт хоригдож буй хүмүүстэйгээ эвтэй байж, ямар нэгэн асуудал гаргаагүйг хэлээд, охинд нь Америкийн талаас дарамт шахалт үзүүлж буй талаар ярьсан байна. АНУ-ын тал Мария Бутинаг тус улсын Гадаадын агентуудын тухай хуулийг зөрчсөн хэрэгт холбогдуулан баривчилжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан зохион байгуулсан хэвлэлийн том хурлынхаа үеэр Оросын төрөөс Мария Бутинад ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй хэмээн мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Известия

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж