Хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл сонслоо | News.MN

Хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл сонслоо

Хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл сонслоо

Хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудлаар мэдээлэл сонслоо

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2018.12.25/ 11.55 цагт 57.9 хувийн ирцтэй эхэлж, Агаарын бохирдлын улмаас хүн амын дунд тохиолдож байгаа өвчлөл, эрүүл мэндийн асуудал, эрүүл мэндийн байгууллагын ачаалал, нөхцөл байдал, үүнтэй холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл болон Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн халамжийн тухай хуулиудын холбогдох заалтууд Улсын Их Хурлын 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Эрүүл мэндийн болон Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын мэдээлэл сонслоо.

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээллийнхээ эхэнд агаарын бохирдлын улмаас хүн амын дунд амьсгал, зүрх судасны өвчин, харшлын эмгэг болон хавдар, хүүхдийн бие махбодын өсөлт, хөгжил, физиологийн хэвийн үйл ажиллагаа, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, дархлааны түвшинг бууруулдаг болохыг Дэлхийн олон улс оронд хийгдсэн судалгаагаар тогтоосон бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн 10 эрсдэлт хүчин зүйлийн нэгд агаарын бохирдлыг оруулсан болохыг онцолсон.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам бусад яамдтай хамтран 2017 оны 03 дугаар сард “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 2025 он хүртэл хэрэгжүүлэхээр Засгийн газрын 98 дугаар тогтоол батлуулсан аж. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд эрүүл мэндийн салбараас манлайлан 15 багц үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж эхэлсэн хэмээн дэд сайд мэдээлэлдээ дурдсан. Мөн Эрүүл мэндийн салбарынхаа хэмжээнд уг ажлыг эрчимжүүлэх, ялангуяа хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах, суралцах нөхцөлийг сайжруулах зорилгоор 2017 оны 08 дугаар сард “Орчны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг Засгийн газрын 225 дугаар тогтоол батлуулж, уг тогтоолыг хэрэгжүүлэхээр 2018 онд 55 ажил төлөвлөсөнөөс хэрэгжилт 97.0 хувьтай байна гэлээ.

“Уушгины хатгалгааны эсрэг вакцин”-д 2018 оны 11 дүгээр сарын байдлаар давхардсан тоогоор нийслэлийн 9 дүүргийн 72,264 хүүхдийг хамруулаад байгаа аж.

Агаарын бохирдол ихтэй өвлийн улиралд бага насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эхчүүдийн дархлааг сайжруулах, томуугийн дэгдэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор томуугийн эсрэг дархлаажуулалтад 117,215 хүнийг хамруулж, хамралт 94 хувьтай яваа гэсэн мэдээллийг өглөө.

Мөн улсын хэмжээнд тав хүртлэх насны 390,000 хүүхэд, 40,200 хөхүүл эхэд А аминдэм, 4,819 жирэмсэн эмэгтэйд олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл, тав хүртэлх насны 416,000 хүүхдэд урьдчилсан сэргийлэх болон эмчилгээний зорилгоор цайрын бэлдмэл түгээх ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, ДЗ аминдэмийг улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч, эмзэг бүлгийн 22,300 жирэмсэн эмэгтэйд түгээжээ.

Түүнчлэн агаарын бохирдлоос хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг салбарын сайдын тушаалаар өөрчлөн баталсаныг тэрбээр дурдсан.

Улаанбаатар хотын өвлийн улиралд бүртгэгддэг амьсгалын замын өвчлөлийн бараг тал хувь нь агаарын бохирдол болон цаг уурын хүчин зүйлстэй хавсран гарч байгаа бөгөөд нийт хүн амын зүрх судасны тогтолцооны өвчлөлийн 20 орчим хувь нь, амьсгал болон зүрх судасны улмаас нар барагсдын 30 шахам хувь нь, уушгины хавдраар нас барагсдын 40 орчим хувь нь агаарын бохидлоос үүдэлтэй болохыг манай судлаачид тогтоосон хэмээн дэд сайд онцлоод амьсгалын тогтолцооны өвчин нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгаан болсоор байгаа бөгөөд 2008 онд 10,000 хүн ам тутмаас 972.9 хүн өвдөж байсан бол 2017 онд энэ үзүүлэлт 1671.4 болж 1.7 дахин нэмэгдээд байна гэлээ.

Монгол Улсад 2017 онд хорт хавдрын 6,073 шинэ тохиолдол оношлогдсоноос 7.2 хувийг уушиг, гуурсан хоолойн хорт хавдар эзэлж, нийт хавдрын өвчлөлөөс 3 дугаар байрыг эзэлж байгаа аж.

Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөлд амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлэх шалтгаан болж, уушгины хатгалгаа 25.4 хувь, цочмог бронхит 21.0 хувь, томуу, томуу төст өвчлөл 10.9 хувийг тус тус эзэлж байна.

Нийслэлийн харьяа эмнэлгүүдийн 977 хүүхдийн орон дээр 1,426 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 75 хувь нь амьсгалын замын халдвартай хүүхдүүд эзэлж, хүүхдийн орны ачаалал 46 хувиар хэтэрсэн байгаа хэдий ч орны зохицуулалт хийх ажлыг шуурхай зохион байгуулсан гэв. Насанд хүрэгчдийн 244 орыг хүүхдийн оронд шилжүүлж, зөөврийн 214 орыг нэмэлтээр нөөц орон зайд байрлуулан нийт 458 ороор нэмэгдүүлэх зохицуулалт хийжээ.

Цаашид агаарын бохирдлын өртөлтөөс сэргийлэхэд иргэдийн эрүүл мэндийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хувь хүн, гэр бүл, хамт олны идэвхитэй оролцоог дэмжих, иргэдийн дунд сургалт, сурталчилгааг тасралтгүй зохион байгуулах, улирлын чанартайгаар агаарын бохирдолтой хавсран дэгдэлт хэлбэрээр тохиолдож буй амьсгалын замын тогтолцооны өвчний үеийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шуурхай байдлыг хангаж, иргэдэд тусламж үйлчилгээг хүлээгдэл, чирэгдэлгүй үйлчлэх зохион байгуулалтын арга хэмжээг тухай бүрт авч хэрэгжүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг дэд сайд мэдээлсэн.

Эрүүл мэндийн дэд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Д.Тэрбишдагва, Б.Саранчимэг, М.Билэгт, Ё.Баатарбилэг нар асуулт асууж байр сууриа илэрхийлсэн.

Гишүүд төлөвлөсөн ажлын биелэлт 97 хувьтай гэх атлаа тодорхой үр дүн харагдахгүй байна хэмээсэн. Тодорхой тооны эхчүүд, хүүхдүүдийг вакцинд хамруулсан, амин дэм тараасан, сурагчдын өвлийн амралтын хугацааг сунгасанаас өөр дорвитой ажил хийгдээгүй гэж гишүүдийн зарим нь үзэж буйгаа илэрхийлсэн.

Мөн хуралдаанд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэл хийсэн.

Тэрбээр, Нийгмийн халамжийн сангаас дараахь зорилтот бүлгийн иргэдэд орон сууцны хөлс төлөхөд нь, хэрэв нийтийн халаалтгүй сууцанд амьдардаг түлээ нүүрс худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор жилд нэг удаа мөнгөн тусламж олгож байна гэлээ.

Түлш худалдан авахад зориулсан мөнгөн тусламжид 2017 оны байдлаар нийслэлийн хэмжээнд ахмад настан 1348, алдар цолтон ахмад настан 376, хөгжлийн бэрхшээлтэй иргэн ба хүүхэд 8679 хамрагдсан байна.

Жил бүр зорилтот бүлгийн иргэдэд олгож түлээ нүүрс худалдан авахад зориулсан бэлэн мөнгөөр өрхүүд хамгийн хямд, чанар муутай нүүрсийг худалдан авч түлэх, зарим нь түлш авахад зарцуулахгүй, хуучин дугуй зэрэг шатааж болох зүйлс авч түлж байгаа нь агаарын бохирдол бий болох сөрөг нөлөөллийг нэмэгдүүлж байгааг анхаарч цаашид мөнгөн тусламж бус сайжруулсан түлш хэлбэрээр олгох эсхүл түлээ нүүрс авах эрхийн бичиг хэлбэрээр олгох асуудлыг судлан холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах асуудлыг судалж байна хэмээн дэд сайд С.Мөнгөнчимэг мэдээлэлдээ дурдсан.

Мөн Улсын Их Хурлын 2018 оны “Агаарын бохирдлыг бууруулахтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 02 дугаар тогтоолын 3 дугаар зүйлд “Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор нийслэлээс орон нутаг руу ажиллаж амьдрах иргэдийн санал санаачилгыг дэмжих бодлого боловсруулан хэрэгжүүлэх” зорилтын хүрээнд хөдөө орон нутагт шилжин очсон иргэдэд нэг удаагийн буцалтгүй тусламж олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгож хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/206 дугаар тушаалыг баталжээ. Уг тушаалын хавсралтаар “Гэрээт малчин-өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөр болон 2018 оны төсвийн хуваарийг батлан хэрэгжүүлж эхэлсэн гэлээ. Тус төслийн хүрээнд хөдөө, орон нутаг руу нүүх тээврийн зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас олгож, гэрээт малчин нь олон малтай малчинтай Хөдөлмөрийн гэрээ байгуулах бөгөөд энэ нөхцөлд мөн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тус бүрт нь нийгмийн даатгалын шимтгэлийг 50 хувь хөнгөлж, гэрээт малчны болоод гэр бүлийн хүнийх нь нийгмийн даатгалын шимтгэлийг 100 хувь төлөх аж.

Түүнчлэн уналгын хэрэгсэл, хоол хүнсэнд шаардлагатай байгаа материалыг олгохоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс дээш цалинг олго юм байна.

Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих туршилтын хөтөлбөрт 2018 оны 11 сарын байдлаар нийт 220 ажил олгогч малчин, 224 гэрээт малчин өрхийн 441 иргэн ажлын байраар хангагдаж 22,0 сая төгрөг зарцуулсан байна.

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны бүрэлдэхүүнд байдаг Төрийн бус байгууллагууд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд амьдарч буй өрхийн жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авах, цэвэр агаартай амралт сувилалд амруулах санал дэвшүүлсэнийг хорооны хурлаар дэмжин Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны тогтоолд “Өвлийн саруудад нийслэлийн ойролцоох сувилал, амралтын газарт 0-10 настай хүүхэдтэй гэр бүлийг хөнгөлөлттэй үнээр амраах зохицуулалтыг нэн яаралтай судлах” ажлыг ЭМЯ , СЯ болон ХНХЯ-д үүрэг болгосон байна.

Үүний дагуу ХНХЯ-ны зүгээс нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-4 дүгээр бүсэд амьдарч буй өрхийн жирэмсэн болон 0-5 насны хүүхэдтэй эхчүүд, бага насны хүүхдүүдийг агаарын бохирдлоос хамгаалах, цэвэр агаарт амралт, сувилалын газарт хөнгөлттэй нөхцөлөөр амраах зорилгоор судалгааг хийж тооцоо гарган Сангийн яам болон Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороонд хүргүүлсэн гэлээ.

Дэд сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд хавтгайрсан халамжаар ядуурлыг бууруулахгүй, иргэдээ ажилтай, орлоготой болгож байж энэ асуудлыг шийднэ гэдгийг анхаарч ажиллахыг сануулсан.

Эцэст нь Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, Засгийн газрын гишүүд аливаа шийдвэр гаргахдаа сэтгэлийн хөөрлөөр хандах бус тодорхой тооцоо, судалгаанд үндэслэх ёстой гэдэг нь өнгөрсөн долоо хоногт нийгмийн зүгээс асар их шүүмжлэл дагуулсан 0-5 настай хүүхэдтэй эхчүүдийг тав хоног амралтанд амраах тухай асуудал харууллаа гэлээ. Тэрбээр, бидэнд ирүүлсэн мэдээллээр бол улсын хэмжээнд 0-5 насны 390 мянга, 5-10 насны 190 мянга, 10-16 насны 320 мянган хүүхэд байна. Мөн улсын хэмжээнд 40 мянган хөхүүл эх, 4800 жирэмсэн эх байна.

Энэ олон мянган хүүхэд, эхчүүдийг амраах амралтын газар байна уу, бааз суурь нь бий билүү. Ийм бодитой бус мэдээлэл гаргаж, иргэд олон нийтийн тулгамдаад буй асуудал дээр улстөржиж, попордог, шийдвэр гаргуулах гэж гүйдэг энэ мэт асуудлыг Байнгын хороо дэмжихгүй хэмээн мэдэгдлээ.

Ажил хэрэгч, хэрэгжих боломжтой санал гаргаж, татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зүйлд зарцуулах ёстой гэдгийг Байнгын хорооны дарга онцгой анхааруулаад дутуу ирүүлсэн мэдээлэл тайлангуудаа гүйцээн ирүүлэх, цаашид хийх ажлын талаар мэдээлэл, ирэх онд хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө даруй ирүүлэхийг сануулсан юм.

Цаашид агаарын бохирдол, түүнээс үүдэлтэй хүн амын эрүүл мэндийн асуудлыг Байнгын хороо анхаарч ажиллахаас гадна уг асуудлаар тодорхой мэдээлэл салбарын яамдаас авах болно гэдгийг анхаарууллаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-12-25 202.21.100.210

ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙГ ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООХДОО СҮҮЛИЙН ДАРААЛСАН 5 ЖИЛЭЭР 2019 ОНООС БОДОХ БОЛСОН МӨРТЛӨӨ ЭНГИЙН ИРГЭДИЙН ТЭТГЭВЭРИЙГСҮҮЛИЙН ДАРААЛСАН 6-7 ЖИЛЭЭР ТОГТООН ГЭЭД ОРХИЖ БАЙГАА НЬ ХАРАМСАЛТАЙ БАЙНА. ЦЭРГИЙН ТЭТГЭВЭР ЧИНЬ 80 ХУВИАР ЭНГИЙН ТЭТГЭВЭР ЧИНЬ 40 ХУВИАР ТОГТООДОГ ГЭХЭД АРАЙ Л ХОХИРОЛТОЙ БАЙНА ЭНГИЙН ИРГЭДИЙН ТЭТГЭВЭР . МАНАЙ ЗГ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ ЭНЭ ТАЛ АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ ЮМ УУ. ЭНГИЙН ИРГЭДИЙН 7 ЖИЛЭЭР БОДОХООР ТЭТГЭВРИЙН ДУНДАЖ ЭРС БУУРЧ БАЙНА ШҮҮ.

Avatar

иргэн 2018-12-25 122.201.24.228

эрүүл мэндийн сайдаар сайд байсан Мөнхөөгуайг томилж эрүүл мэндийн асуудлаа зүгшрүүлээрэй олон түмэн минь, байнгын хороо минь ээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж