Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дөрвөн удаа түрүүлсэн Г.Угалзцэцэгийг Монгол улсын гавьяат тамирчин цол олгох болзлыг хангасан хэмээн түүний төрсөн нутгаас нэрийг нь дэвшүүлжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас энэ оны гуравдугаар сард түүнийг энэхүү шагналд тодорхойлсон ч одоог хүртэл хариу ирүүлээгүй байгаа аж. Тив дэлхийд эх орныхоо нэрийг гаргасаар удаж буй ОУХМ Г.Угалзцэцэг энэ сарын 14-16-нд Тайландын Чианг Май хотод зохиогдсон WBPF холбооны 10 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, хос алтан медаль хүртсэн билээ. Түүний хувьд дөрөв дэх удаагаа дэлхийн аварга цолыг хүртсэн юм.
Холбоотой мэдээ