Ирак зул сарын баяр тэмдэглэдэг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Ирак зул сарын баяр тэмдэглэдэг боллоо

Ирак зул сарын баяр тэмдэглэдэг боллоо

Ирак улсын Засгийн газар Есүс Христийн мэндэлсэн өдрийг тэмдэглэдэг Зул сарын баярыг албан ёсоор баярын өдрийн жагсаалтдаа оруулж байгаагаа өнөөдөр буюу арванхоёдугаар сарын 25-ны өдөр мэдэгджээ. Тус улсын хувьд албан ёсны шашин нь Исламын шашин боловч үндсэн хуулиараа шашин шүтэх эрх нь чөлөөтэй байдаг аж. Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүдийн ихэнх нь дэмжсэнээр ийнхүү Христийн шашны баярыг улс даяараа тэмдэглэдэг болж байна.

Иракийн Засгийн газрын твиттер хуудаснаа “Манай улсын бүх иргэд болон Христийн шашинтнууд, Зул сарын баяраа тэмдэглэж байгаа дэлхийн бүх хүмүүст Зул сарын мэнд хүргэе” хэмээн нийтэлсэн байна. 2003 онд АНУ Ирак руу довтлохоос өмнө  тус улсад нийт 1,4 сая Христийн шашинтан байсан бол халдлагын дараа 300 мянга болтлоо буурчээ.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж