Энэ сард 4598 хүн эрүүлжүүлэгджээ

Хуучирсан мэдээ: 2018.12.25-нд нийтлэгдсэн

Энэ сард 4598 хүн эрүүлжүүлэгджээ

Цагдаагийн ерөнхий газар,  Онцгой  байдлын ерөнхий газар  хамтран цаг үеийн асуудлаар өнөөдөр /2018.12.25/ мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын нийтийн хэв журмыг хамгаалах олон нийтийг хамгаалах албаны газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат мэдээлэл өглөө.


АРВАНХОЁРДУГААР САР ГАРСНААС ХОЙШ 1175 ГЭМТ ХЭРЭГ  БҮРТГЭГДЖЭЭ

Тэрбээр “Цагдаагийн байгууллагат арванхоёрдугаар сар гарснаас хойш нийт  31903 дуудлага, 1175 гэмт хэрэг  бүртгэгджээ. Үүнээс 637 гэмт хэргийг шуурхай илрүүлсэн. Хүний амь нас хохирсон 165 гэмт хэрэг үйлдэгдсэнээс архидан согтуурсны улмаас 13, амиа хорлосон зургаан хүн, осгосны улмаас долоон хүн нас барсан байна. Арванхоёрдугаар сар гарснаас хойш нийтдээ 4598 хүн эрүүлжүүлэгдсэн. Албан байгууллагууд шинэ жилийн арга  хэмжээг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тиймээс шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж байгаа ажилтнууд  шинэ жилээрээ согтууруулах ундааны зүйлийг зөв зохистой хэрэглэх  ямар нэгэн байдлаар эд зүйлээ алдах дээрэмдүүлэх осгож гэмтэх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг иргэддээ анхааруулж байна. Мөн эцэг эхчүүд нийтийг хамарсан шинэ жилийн арга хэмжээнүүдэд хүүхдийг өөрөөсөө салгахгүй авч явахыг онцгойлон сануулж байна” гэв.

ЦАХИЛГААН УТАСНЫ ХОЛБОЛТЫГ ДҮРМИЙН ДАГУУ ХИЙГЭЭРЭЙ

ОБЕГ-ын олон нийттэй харилцах төвийн дарга дэд хурандаа  Б.Дуламсүрэн "Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зочид буудал, ресторанд галын аюулгүй байдал болоод гамшгаас хамгаалах улсын хяналтын сургалтуудыг зохион байгуулан ажиллаж байна.  Өнөөдрийн байдлаар 42 объектыг шалгалтад хамруулжээ. Үүнээс 288 зөрчлийг илрүүлж 124 зөрчлийг газар дээр нь арилгуулсан бол бусад зөрчлийг арилгуулахаар ажиллаж байна.

Шингэрүүлсэн хийн хэрэглээ мөн цахилгааны угсралт ашиглалтын дүрмийг зөрчсөн  нь шалгалтын үед нийтлэг илэрч байсан.  Шинэ жилийн баярыг тэмдэглэхдээ гар дээрээс буюу хувь хүнээс зөвшөөрөлгүй пиротехникийн хэрэгсэл худалдан авахгүй байхыг анхааруулж байна. Пиротехникийн хэрэгслээс болж  бие эрхтнээрээ хохирсон тохиолдлууд гарч байсан. Сүлд модоо 12 вольтын хүчдэлтэй гэрлэн  чимэглэлээр чимж, цахилгаан утасны холболтыг дүрмийн дагуу хийгээрэй гэж зөвлөж байна Мөн шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байгаа албан байгууллагуудад анхааруулахад өнгөрсөн долоо хоногт хоёр хүн осгож хөлдсөн гэх мэдээлэл байна. Тэгэхээр арга хэмжээг зохион байгуулж байгаа хамт олон согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсэн биеэ  хянах чадваргүй болсон хүмүүсээ харгалзах хүнтэй явуулаарай” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж