Булган аймгийн Бугат сумын иргэдийн хурлын төлөөлөгч Б-ийн амь насанд халдсан хэрэг гарчээ. Тодруулбал, 2018 оны арванхоёрдугаар сарын 19-20-нд шилжих шөнийн 03.00-04.00 цагийн орчимд тус сумын иргэдийн хурлын төлөөлөгч Б-гийн гэрт О, Л нарын таван залуу очжээ. Улмаар Б-гийн амь насыг хөнөөж, эхнэрийг нь зодож гэмтээжээ.
Талийгаач Б нь тархиндаа гэмтэл авч Дархан-Уул аймгийн эмнэлэгт хүргэгдэн ирээд нас барсан аж. Харин түүний эхнэр толгой, гарандаа хүнд бэртэл авсан байна. Энэ асуудлаар ЦЕГ-ийн хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Ах дүү нар архи ууж байгаад хоорондоо маргалдаж, нэгнийхээ амь насанд халдсан” гэсэн мэдээллийг өгөөд байна. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхлээд байна.
Э.АРИУН